2021 он дан ганц коронавирусийн цар тахлын жил байгаагүй. Энэ он чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа. DW энэ оны онцлох үйл явдлуудыг гэрэл зургаар үзүүлснийг хүргэж байна.
Капитолын дайралт
2020 оны арваннэгдүгээр сард Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан юм. Гэсэн ч түүний дэмжигчдийн олонх нь ялагдсантай нь эвлэрч чадаагүй. Нийгмийн сүлжээгээр тэд Капитол руу дайрахаар тохиролцож, нэгдүгээр сарын 9-нд 400 гаруй хүн Америкийн ардчиллын зүрх болсон Капитолын байр луугаа дайрсан аж. Үүнээс хэдхэн цагийн дараа байрыг төр нь хяналтандаа авчээ.
Жо Байден АНУ-ын шинэ Ерөнхийлөгч
Доналд Трампын фанатуудын явуулсан Капитолын дайралт Жо Байденыг засгийн эрхэнд гарахыг зогсоож чадаагүй. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа аюулгүйн өндөржүүлсэн түвшинд болжээ. 78 настай Байден АНУ-ын 46 дахь төрийн тэргүүн, өндөр насандаа энэ суудлыг эзэлсэн анхны хүн болжээ.
Эхлээд хордуулах гэж оролдоод, дараа нь шоронд суулгав
Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный “Новичок” хороор хордуулах гэж оролдсоноос хойш Герман улсад бараг хагас жилийн турш эмчлүүлэв. Ингээд 2021 оны нэгдүгээр сард Москва руугаа буцсан юм. Түүнийг нисэх онгоцны буудалд буумагц шууд баривчилжээ. Хэдийгээр эсэргүүцлийн бүхий л арга хэмжээ зохион байгуулсан боловч сөрөг хүчний түүнд 3,5 жилийн хорих ял оноож, түүний байгуулсан Авлигатай тэмцэх сан байгууллагын хэт даврах хандлагатай гэжээ.
Суэцийн сувгийн осол
Ever Given чингэлэг зөөвөрлөгч хөлөг онгоц Суэцийн сувгийн хамгийн нарийн хэсэгт 6 өдрийн турш гацаж, хөлөг онгоцны замын гол судсыг бөглөжээ. Үүний улмаас Улаан тэнгист 400 хөлөг онгоцтой асар том түгжрэл үүсгэсэн байна. Энэ ослоос үүдэлтэй эдийн засгийн хохирол хэдэн тэрбум доллар болсон аж. Чингэлэг зөөвөрлөгч хөлөг онгоцыг маш их хүчээр суусан газраас нь гаргаж, сувгийг нээсэн байна.
Хар арьстны аминд хүрсэн цагдааг яллав
Цагдаа асан Дерек Шовин 22,5 жилийн хорих ял авчээ. Хар арьст Жорж Флойдыг саатуулах явцад тэрбээр түүнийг газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь өвдөглөсний улмаас түүний аминд хүрсэн юм. Энэ эмгэнэлт үйл явдал дэлхий даяар арьс өнгө, цагдаагийн хүчирхийллийн эсрэг эсэргүүцэл дэгдэхэд хүргэсэн байдаг. Гэвч энэ асуудал эцсийн цэгийг нь хатгаж чадаагүй, Шовин давж заалджээ.
Энэтхэгийг дайрсан коронавирус
Дөрөвдүгээр сард коронавирусийн тахал Энэтхэгийг хүчтэй нөмрөв. Коронавирусийн шинэ дельта хувилбар асар олон тоогоор халдварлаж, эмнэлгүүд хэт ачаалалд оржээ. Өвчтөнүүдийг эмчлэх хүчилтөрөгч хүрэлцэхгүй болж, Дели хотын цогцос чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Үүнээс болоод зарим иргэд ил талбай дээр нас барагсдынхаа цогцсыг шатааж байлаа. Нөхцөл байдал зургаадугаар сараас хэвийн болсон аж.
Үзэгчгүй олимп
Германы баруун хэсгийн үер
Энэ үерийг зууны гамшиг гэж нэрлэмээр. Германы баруун хэсэгт, Ар голын хөндий болон хэд хэдэн бүсэд олон хоног үргэлжилсэн аадар борооны уршгаар голууд эргээсээ хальж, асар их хэмжээгээр үерлэжээ. 143 хүн амиа алдаж, олон дэд бүтэц сүйрчээ. Эвдэрсэн бүгдийг сэргээн засварлахад хэдэн жил шаардлагатай байна.
Кабулаас зугтсан нь
Талибууд Кабулд засаглал тогтоосноос хойш олон афган айсандаа улс орноосоо зугтахыг оролжээ. 100 000 хүн богино хугацаанд Афганистанаас зугтаж гарсан байна. Тэдний зарим хэсгийг Америкийн тэнгисийн цэргийн хүчин Катар руу шилжүүлжээ. Гэвч олон хүн улс орноосоо гарч чадаагүй аж.
Пальма арал дээрх галт уулын дэлбэрэлт
Есдүгээр сарын 19-нд Канарын Пальма арал дээр галт уул дэлбэрчээ. Хэдэн тонн үнс, лав арлын суурингууд руу цацагдаж, дэлхийн жуулчдын очих дуртай газрыг үгүй хийжээ. Энэ гамшиг эдийн засаг асар их хохирол авчирсан аж. 85 хоногийн дараа л арлын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн галт уулын дэлбэрэлт зогссоныг зарлажээ.
ХБНГУ-ын шинэ канцлер
Бундестагийн сонгуулийн өмнө канцлерт Христийн ардчилсан холбооны Армин Лашет, “Холбоо-90”/ “Ногоонтнууд”-ын Анналена Бербок, Германы социал демократ намын Олаф Шольц гэсэн 3 хүн нэр дэвшсэн. Социал демократууд сонгуульд ялсны дараа ХБНГУ-ын шинэ канцлер нь Шольц болжээ. Арванхоёрдугаар сарын 8-нд тэрбээр албан ёсоор канцлер Ангела Меркелийн оронд солигдсон аж.
Ангела Меркель улс төрөөс явлаа
Ангела Меркель 16 жилийн турш ХБНГУ-ын канцлераар ажиллажээ. Засгийн газрын тэргүүн байх хугацаандаа тэрбээр хэд хэдэн хямралыг зохицуулж чадсан юм. Меркелийг ХБНГУ-ын зэвсэгт хүчнээс иргэнд үзүүлдэг хүндэтгэлийн хамгийн дээд хэлбэрээр, албан ёсны арга хэмжээгээр үдэн гаргасан байна. Бундесверийн оркестр Ангела Меркельд зориулан Нина Хагены дууг тоглож өгчээ.
Беларусь, Польшийн хил дээрх цагаачид
Ирак, Сири, Афганистанаас голдуу ирсэн хэдэн мянган цагаач Беларусь, Польшийн хил дээр гацжээ. Тэд Лукашенкогийн Европын холбоонд үзүүлэх улстөрчийн шантаажны барьцаалагчид болсон аж. Польшийн хилчид цагаачдыг улс орондоо оруулаагүй байна. Беларусийн засаг захиргаа Меркельтэй утсаар хэлэлцээр хийсний үр дүнд цагаачдыг түр төвд байршуулж, дараа нь гэр рүү нь буцаажээ. Хямралыг бүрэн шийдвэрлэж чадаагүй байна.
Цар тахлын хохирогчдын дурсгалд
2021 он өмнөх жилийн адил цар тахлын жил байжээ. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцинууд бүтээгдэж, дэлхийн олон оронд хүмүүс тариулсан боловч коронавирусийг хүн төрөлхтөн ял чадаагүй л байна. Өдгөө хүн бүр вакцин хийлгэж чадахгүй байх зуурт цар тахал 5,3 хүний эрдэнэт амийг авч оджээ.