Ерөнхий сайд Борис Жонсон лхагва гаригт Их Британийн оршин суугчдад хандан шинэ жилээ тэмдэглэхдээ болгоомжтой хандаж, коронавирусын эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ.
“Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 90 хувь нь COVID-19 халдварын эсрэг нэмэлт тунг аваагүй өвчтөнүүдийн эзэлж байгаа талаар эмч нар мэдээлж байна. Хэрэв та вакцинд хамрагдаагүй бол эмнэлэгт хэвтэх магадлал найм дахин их байна” гэж хэлсэн Жонсоны үгийг Британийн хэвлэлүүд иш татжээ.
Хэдийгээр “Омикрон” омгийн халдвар “Дельта”-гаас зөөлөн байгаа ч бодит асуудал үүсгэсээр хэмжээнд байгаа хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Их Британийн хүн амын 82% нь хоёр тун вакцинд хамрагдсан бол 12-аас дээш насны хүн амын 57% нь нэмэлт тунгаар вакцин хийлгэсэн байна.
Их Британид тахлын үеэр 12.3 сая гаруй хүн вирусын халдвар авч, 148 мянга орчим хүн өвчний улмаас нас бараад байна.