02-10-1024x555.jpg
2022-01-04 14:16
ОХУ-ын Ард түмний найрамдлын их сургуулийн (РУДН) Халдварт өвчний тэнхимийн дэд профессор Сергей Вознесенский РИА Новости агентлагт цар тахал 2022 онд дуусах магадлалтай, 2023 он гэхэд нөхцөл байдал мэдрэгдэхүйц сайжирсан байна хэмээн мэдээлжээ. Цар тахлыг зогсоохын тулд эрүүл мэндийн асуудлаас гадна санхүү, эдийн засаг, геополитикийн асуудлыг тогтворжуулах ёстой гэж Вознесенский тэмдэглэжээ. Мөн вакцинжуулалт нь COVID-19-ээс хамгаалах […]

01-11-1024x555.jpg
2022-01-04 14:04
Америкийн бизнес эрхлэгч, SpaceX болон Tesla компанийн тэргүүн Илон Маскийн хөрөнгө хоёр дахь удаагаа 300 тэрбум долларын босгыг давсныг Форбес сэтгүүл мэдээлэв. Тэрбумтнуудын мэдээллийг шинэчлэн гаргасан Forbes Real-Time жагсаалтаас харахад Маскийн хөрөнгө өдөрт 32.6 тэрбум доллараар нэмэгдэж, 304.2 тэрбум доллар болжээ. 2021 оны арваннэгдүгээр сард Теслагийн хувьцааны үнэ түүхэн дээд амжилт тогтоох үед Маск 300 […]

kk2.jpg
2022-01-04 12:18
Мэргэжлийн дартсын корпорацаас зохиодог Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финал өчигдөр боллоо. Тэмцээнд 2020 онд дэлхийн аварга болсон 51 настай, Шотландын Петер Райт хоёр дахь удаагаа түрүүлж 500 мянган фунт стерлингийн (1.9 тэрбум төгрөг) эзэн боллоо. Райт тоглолтын талаар “Эхний сетүүдэд хожигдож өөртөө урам хугарсан. Харин энэ сэтгэл хөдлөлөө барьж чадсанаар сумнууд маань тэгширсэн” хэмээв. […]

06-3-1024x555.jpg
2022-01-04 11:27
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. Weibo буюу Хятадын Твиттертэй дүйцэхүйц цахим хуудсандаа Тесла компани 12-р сарын 31-нд Шинжааны нийслэл Өрөмч хотод өөрийн үзэсгэлэнгийн танхимаа нээлээ. 2021 оны сүүлийн өдөр бид Шинжаанд уулзаж байна. 2022 онд Шинжаанд хамтдаа цахилгаан аялал хийцгээе” хэмээн бичжээ. Хятадад олон шүтэн бишрэгчтэй Тесла тус […]

05-4-1024x555.jpg
2022-01-04 11:18
АНУ-д сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд COVID-19 халдварын тохиолдол тогтмол нэмэгдэж, 400 мянга давсан гэж Associated Press (AP) эрүүл мэндийн байгууллагуудаас иш татан мэдээлэв. Нью Йорк хотод хүнд нөхцөл байдал ажиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдвар өдөр бүр дунджаар 37 мянгаар нэмэгдэж, амралтын өдрүүдээс өмнөх 17 мянгаар бүртгэгдсэн байна. Америкийн нэр хүндтэй Майо […]

11-1-1024x512.jpg
2022-01-04 10:02
Украины “Нафтогаз” компанийн зүгээс Европын хийн зах зээлд Оросын “Газпром” компани ноёрхож байгаа тухай гомдлыг Европын Комисс хүлээн авчээ. Европ дахь хийн үнэ дээд амжилтаа эвдэж байгаагийн гол  шалтгаан нь “Газпром” болж байна гэж Украины тал үзсэн байна. Еврокомиссын төлөөлөгч Тим Макфи даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Интерфакс-Украин” агентлагийн асуултад хариулахдаа “Бид гомдол хүлээн […]

09-1024x512.jpg
2022-01-04 09:33
Казахстанд нэгдүгээр сарын 1-нээс шингэрүүлсэн хий литр тутамдаа 60-аас 120 тенге болтлоо өссөн байна. Ням гаригт шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн Казахстаны олон хотод жагсаал, цуглаан өрнөж эхэлсэн бөгөөд ийм жагсаалын улмаас Алматы хотын тав талбайг хааж, цагдаагийн хамгаалалт гаргахад хүрчээ. Тарж байгаа видео бичлэгээс харахад Сатпаев, Назарбаев, Желтоксан гудамжны талбайд цагдаагийн хамгаалалт битүү гарсан […]

08-1024x512.jpg
2022-01-04 09:07
Украины Ерөнхийлөгч Зеленскийн Петя нохойтой авахуулсан зураг цахим шүлжээнд ширүүн яриа өрнөхөд хүргэжээ. Владимир Зеленский биеийн тамирын зааланд хоёр нохойгоор хүрээлэгдсэн симулятор дээр сууж авахуулсан зургаа Instagram хуудсандаа нийтлэхдээ “Гамбелл зогсож байна, харин Петя унтаж байна, Нора эвшээж байна. Шинэ жилийн дараах анхны бэлтгэл иймэрхүү харагдаж байна. Бүгдэд өглөөний мэнд хүргэе!” хэмээн бичсэн байжээ. Украины удирдагчийг дагадаг […]

06-2-1024x512.jpg
2022-01-04 08:56
Талибан хөдөлгөөний Засгийн газрын Шадар сайд Мавлави Абдул Салам Ханафи даваа гаригт Афганистан, Оросын хөрөнгө оруулагчдын хамтарсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ тухай тус хөдөлгөөний албан ёсны төлөөлөгчийн орлогч Инамулла Самангани мэдэгдсэн байна. Энэ уулзалтаар газрын тос, байгалийн хийн боловсруулах үйлдвэр, цемент, хайлшийн үйлдвэр байгуулах хүчин чармайлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, цемент үйлдвэрлэх компани байгуулах талаар […]

870x489_66x0_detail_crop_20220102210738_e79ff3c2_7e5719697ed8394aad185b1d93660ca19cb53e6b8eb378a472c0f768b47d5d05.jpg
2022-01-03 18:10
Хятад улсад манай гарагийн хүн амын 20% нь аж төрдөг. Гэтэл тус улс дэлхийн эрдэнэшиш, бусад үр тарианы нөөцийн талаас илүү хувийг нөөцөлжээ. Сүүлийн 5 жилд шар буурцаг, эрдэнэ шиш, улаан буудайн импортоо АНУ, Бразил бусад улсаас худалдан авалт хийснийхээ ачаар нэмэгдүүлж чадсан байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны урьдчилсан таамаглалаар Хятад улс 2022 оны […]