Украины нөхцөл хурцадсан тохиолдолд авч хэрэгжүүлэх 18 хувилбар арга хэмжээ АНУ-д бий гэв

Украины эргэн тойронд байдал хурцадсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний 18 өөр хувилбарыг боловсруулсан хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Виктория Нуланд Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Нурланд энхүү 18 өөр хувилбарыг зарлахгүй. Орос улс ямар нэгэн хэлбэрээр Украинд халдах оролдлого хийвэл бид холбоотнуудтайгаа хийсэн хэлэлцээний дагуу маш хурдан хариу өгөх болно хэмээн мэдэгдсэн байна.

Өрнөдийн зүгээс ОХУ Украин руу түрэмгий үйлдэх гэж байна хэмээн буруутгасаар байгаа юм. Гэвч Орос энэ мэдэгдлийг удаа дараа няцааж, хэнд ч заналхийлээгүй, хэнд ч халдахгүй. “Оросын түрэмгийлэл” хэмээн нэрлэж байгаа мэдэгдлүүд нь НАТО-гийн цэргийн техник хэрэгслийг Оросын хилд ойртуулах шалтаг болгон ашиглаж байна. Киевийг өөрийгөө хамгаалах, Киевт туслах боломж гэж буй өрнөдийн мэдэгдэл нь инээдтэй бөгөөд аюултай хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн