07-6-1024x555.jpg
2022-01-06 09:12
Шингэрүүлсэн хийн үнийн огцом өсөлтийг эсэргүүцэж нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн жагсаал Казахстаны хотуудыг хамарч, эмх замбараагүй байдал үүсээд байна. Казахстаны баруун өмнөд хэсэгт орших Мангистау мужийн хотоос эхлэлтэй жагсагчдын шаардлагыг биелүүлж тус улсын Засгийн газар огцорч, эрх баригчид шатахууны үнийн өсөлтийг бууруулахаа мэдэгдсэн ч жагсагчид тайвширсангүй. Нэгдүгээр сарын 4,5-ны өдрүүдэд Алматы хотод жагсагчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлджээ. Казахстаны Ерөнхийлөгч […]

07-5-1024x555.jpg
2022-01-05 18:10
Хойд Солонгос лхагва гаригт Японы тэнгисийн чиглэлд баллистик пуужин хөөргөсөн хэмээн Ёнхап агентлаг Өмнөд Солонгосын армийн эх сурвалжаас иш татан мэдээллээ. Умардууд өглөөний 8:10 цагт зүүн зүгт пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын нэгдсэн штаб мэдэгджээ. Энэ талаар Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын алба нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна гэж тус агентлагийн мэдээнд дурджээ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин […]

07-4-1024x555.jpg
2022-01-05 11:38
 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ. “Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай” гэж зарлигт дурдсан байна. Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг […]

10-2-1024x555.jpg
2022-01-05 09:58
Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс 44 настай Дональд Жр, 40 настай Иванка нарыг гэр бүлийн бизнесийнхээ төлөө хийсэн луйврын хэргийн мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөх шаардлагыг хүргүүлжээ. Гэвч Дональд Трампын хоёр хүүхэд мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Дональд Жр, Иванка нарт зээл авахдаа өөрийн хөрөнгийн үнийг банкуудад хэтрүүлэн мэдүүлсэн гэх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. […]

09-1-1024x555.jpg
2022-01-05 09:45
НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ээлжит бус виртуал уулзалт нэгдүгээр сарын 7-нд болох гэж байна. Энэ уулзалтаар Орос, Украины асуудлыг хэлэлцэнэ гэж НАТО-гийн төлөөлөгч Оана Лунгескугийн хэлснээс иш татан Gazeta.ru мэдээлжээ. Барууны орнууд Оросыг Украин руу түрэмгийлэх гэж байна хэмээн буруутгаж байгаа. Вашингтоны талыг баримтлагч хэвлэлүүд нэрээ нууцалсан эх сурвалжаас байнга иш татан, […]

06-4-1024x555.jpg
2022-01-05 09:12
Грэммийн шагнал гардуулах ёслол 1-р сарын 31-нд зарлагдсан боловч товлосон хугацаанд өөрчлөлт орж, арга хэмжээ хойшлогдож магадгүй байгаа талаар “Wall Street Journal” мэдээлжээ. Хөгжмийн ертөнцөд томоохонд тооцогддог уран бүтээлч, хөгжмийн зохиолч, хөгжимчинд болон кино урлагийнханд олгодог Грэммийн 2022 оны шагналд нэр дэвшигчдийн бүтээлийг  арваннэгдүгээр сарын 23-нд авч эхлэхээр зарлаад байсан юм. Гэвч АНУ-ын дуу бичлэгийн академи 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг COVID-19 […]

05-6-1024x555.jpg
2022-01-05 09:04
Казахстаны Засгийн газрын гишүүд Актау хотод жагсагчдын өмнө гарч, шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрээс гаргасан шийдвэрээ зарлалаа гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Засгийн газрын комисс Актау хотод цугларсан идэвхтнүүдтэй уулзаж, шингэрүүлсэн хийн үнийг бууруулах, нэг түлшний үнийг 50 тенге болгох тухай шийдвэрүүдийг танилцуулжээ. Мөн талбай дээр жагссан хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй гэсэн баталгааг өгчээ. […]

e0ynxw_kazakhstan_unrest_x974-1024x683.jpg
2022-01-05 08:54
Шинэ оны эхний өдрөөс Казахстан улсын засгийн газар бензин, шатахууны үнийг чөлөөлсний улмаас үнэ нь нэг шөнийн дотор бараг хоёр дахин өссөн байна. Өмнө нь тус улсын эрх баригчид олон жилийн турш шатахууны үнийг хүчээр тогтоож ирсэн юм. Гэвч цаашдаа үнэ тарифыг хатуу тогтоох боломжгүй болсныг тэд тайлбарлаж байв. Казахстан нь газрын тосны олборлолтоор дэлхийн […]

8818f68a399da626842b307d9cffc6cb-584x1024.jpeg
2022-01-04 18:00
Америк тивд анх удаа, бүр тодруулбал Бразилд “Флурона” өвчний анхны дөрвөн тохиолдол бүртгэгдсэнийг Folha de Sao Paulo мэдээллээ. Рио-де-Жанейрод 16 настай нэг хүүхэд томуу, коронавирусийн шинжилгээгээр хоёуланд нь эерэг гарснаас гадна Сеара мужийн нийслэл Форталезад ой хүрсэн хоёр хүүхдээс “Флурона” илэрчээ. Ойтой хүүхдүүд эмнэлгээс гарсан аж. Түүнчлэн 52 настай нэг эрэгтэй эмнэлэгт хэвтэлгүйгээр эмчлүүлсэн байна. […]

03-10-1024x555.jpg
2022-01-04 15:50
Коронавирусын талаар ташаа мэдээлэл тараасан хэргээр Фэйсбүүк олон нийтийн сүлжээ АНУ-ын Конгрессын нэр хүндтэй гишүүн Маржори Тэйлор Гринийн хаягийг хаасан талаар Грин мэдэгджээ. Өмнө нь олон нийтийн Твиттер сүлжээ Гринийн хувийн хаягийг мөн л коронавирусын талаар ташаа мэдээлэл тараасан хэрэгт буруутган тодорхойгүй хугацаагаар хааж байсан юм. Өмнө нь Твиттер Бүгд найрамдах намын хаягийг удаа дараа […]