ХААН банктай холбоотой Японы “Савада Холдингс” компанийн Ерөнхий захирал асан Хидэо Савада авлигын хэрэгт нэр холбогджээ. Энэ талаар японы www.kochinews.co.jp сайтад нийтлэгджээ.
Учир нь Японы “H.I.S.” аялал жуулчлалын компанийн хоёр охин компани тус улсын Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” төслөөс хууль бусаар мөнгөн тэтгэмж авсан байна. Тэтгэмж авсан хэмээн буруутгагдаж байгаа нийт тэтгэмжийн хэмжээ 683 сая иен байгаа аж. “H.I.S.” компанийн үүсгэн байгуулагч, Хидэо Савада эл хэрэгтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийж, олны өмнө бөхийж, уучлалт гуйсан ч өөрийгөө дээрх төслөөс мөнгө завшаагүй, ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдэв.
“H.I.S.” компанийн хоёр охин компани гэдэг нь Оосака хотод байрлалтай “Japan Holiday Label” компани болон Токиод байрлах “Miki Tourist” компани юм. Хэвлэлийн бага хурал дээр ноён Хидэо Савада мэдэгдэхдээ, “Дүрэм зөрчсөн тохиолдол бий” гээд, “Miki Tourist” компанийн захирлыг албан тушаалаас нь огцруулах бодолтой байгаагаа мөн хэлэв. “H.I.S.” компанийн зүгээс ч бас компанийнхаа зарим нэг албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэнэ гэлээ.