АНУ-ын AT&T, Verizon компаниуд радио долгионы шинэ C-Band зурваст ажиллах 5G сүлжээгээ нээхээр бэлдэж байна.Харин агаарын тээврийн компаниуд уг сүлжээ нь нисэх онгоцнуудын аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. АНУ-ын харилцаа холбооны АТ&Т, Verizon компаниуд өнгөрсөн онд радио долгионы C-Band зурвасыг бараг бүхэлд нь дуудлага худалдаагаар авч, $80 тэрбумыг засгийн газарт төлж байв. Нэгдүгээр сарын 3-нд тэд агаарын тээврийн компаниудын шаардлагыг хүлээн авч, 50 орчим нисэх буудлын орчимд буферын бүс байгуулж, 5G сүлжээний нөлөөг бууруулах тохиролцоонд хүрчээ.