Хонконгийн эмч нарын судалгаагаар гэрийн үхэр зусаг COVID-19 тээгч байж болзошгүй гэж гарчээ. Үүнтэй холбоотойгоор хотын захиргаа бүсийн 34 дэлгүүрийн 2000 гаруй үхэр зусгийг устгалд оруулах шийдвэр гаргажээ.
Вирус анх амьтны нэгэн дэлгүүрт зарж байсан үхэр зусгуудаас илэрсэн байна. Дэлгүүрийн нэг ажилтан дельта омгийн халдвар авсны дараа эмч нар дэлгүүр доторх бүх амьтныг шалгаж үзсэн байна. Тэгтэл үхэр зусгуудад COVID-19 илэрсэн бөгөөд энэ амьтад өвдөөгүй ч хоорондоо халдварлаж байсан аж. Гэхдээ үхэр зусгаас хүнд коронавирус дамжсан гэх нотолгоо байгаагүй гэнэ. Хэдий тийм боловч Хонконгийн засаг захиргаа гэрийн тэжээвэр энэ амьтныг нийтээр нь устгалд оруулах шийдвэр гаргажээ.
Бүсийн эрүүл мэнд хамгааллын сайд София Чан “Гэрийн тэжээвэр амьтан өвчин тараадаг байж болзошгүй гэх нотолгоо байхгүй. Гэхдээ бид аюулгүйн үүднээс гэрийн тэжээвэр мэрэгч амьтны импорт, худалдааг хориглоно” гэж мэдэгджээ. Үхэр зусаг тэжээдэг хүмүүсийг ариун цэврийн дэглэм сахиж, амьтнаа хооллох, илэх зэрэг үйлдэл хийсний дараа гараа заавал угаана. Түүнчлэн хайртай амьтнаа аль болох үнсэхгүй, гэрээс гаргахгүй байхыг зөвлөж байна. Үүнээс гадна 2021 оны арванхоёрдугаар сарын 22-ноос хойш үхэр зусаг авсан бүх хүнийг устгалд оруулахаар өгөхийг шаардсан байна. Харин гудамжинд гарган хаяж болохгүй гэжээ.