2022-01-17 15:571min00

Бээжинд очих хүмүүс PCR-ийн шинжилгээ хоёр удаа өгнө

870x489_0x242_detail_crop_20220116190356_1cb6c912_aaa5df1f2e15e5caa761b05abbb9bfae6f01111cda82f70548e52c681d0eee4a

Бээжингийн өвлийн олимпийн наадам эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө хотын захиргаа Хятадын нийслэлд ирэх хүмүүст шинэ дүрэм тогтоожээ.

Хотод ирэхээс 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариунаас гадна энэ сарын 22-ноос эхлэн шинэ журам хэрэгжих гэж байна. Энэ нь Бээжинд ирсэн хүмүүс ирснээсээ хойш 72 цагийн дотор дахин коронавирусийн шинжилгээ өгөх ёстой аж. Энэ журам гуравдугаар сарын сүүлч хүртэл мөрдөгдөнө. Бээжинд омикрон омгийн халдварын анхны тохиолдол илэрсэн юм. Халдвар авсан хүн сүүлийн 14 хоног хаа нэгтээ аялаагүй байна.