Британийн ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын үеийн тусгаарлалтыг зөрчсөн асуудлаар байцаагдсан талаар The Telegraph-т мэдээлжээ.
Британийн Ерөнхий сайд өдгөө хүмүүсийг халдвар авсны дараа тусгаарлагдахыг хуулиар шаардахгүй байхыг асуудлыг шийдвэрлэж байна. Жонсон хязгаарлалтын хатуу дэглэм болох торгууль болон бусад шийтгэлийг цуцлах бодолтой байгаа аж. The Telegraph-ын эх сурвалжийн баталж байгаагаар төслийг энэ хавар гэхэд хэрэгжүүлж магадгүй байна. Ерөнхий сайдын уг төлөвлөгөө нь “баасан гарагийн шоу”-нд оролцсон гэх мэдээлэл гарсны дараа унасан рейтингээ өсгөх гэж оролдлого гэж үзэж байгаа аж. Үүний улмаас британичууд ерөнхий сайдаа огцрохыг шаардаж байгаа юм.
Царт тахлын үеэр Жонсоны оролцсон “баасан гарагийн шоу”-нуудын тухай мэдээлэл саяхан хэвлэлүүдээр цацагдаж, Жонсон хатуу хөл хорионы үеэр арга хэмжээнд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрбээр “ажлын уулзалт”-нд л оролцсон гэжээ. Хэдийгээр ширээн дээр нь архи дарстай, албан бус уур амьсгалтай байсан ч ерөнхий сайд үүнийгээ ажлын уулзалт гэж боджээ. Лондон хотын цагдаагийн газар энэ асуудлаар хэрэг үүсгэхээс татгалзсан ч шалгана гэдгээ амласан. Хари британичууд үүнд дургүйцэл, эсэргүүцлээ илэрхийлж, хэдэн зуун “Жонсон”-ууд гадаа гудамжинд гарч бүжиглэжээ. Иргэд ийм байдлаар Борис Жонсоныг хөл хорионы үеэр ажилтнууддаа үдэшлэг хийхийг зөвшөөрсөн гэжээ.