Collinsella гэдэсний бактери нь Японд нас баралт байгаагийн шалтгаан гэдгийг Нагоягийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд нэрлэв.
Тус сургуулийнхан Collinsella төрлийн гэдэсний бактери, шинэ коронавирусийн халдварын үед нас баралтын түвшин бага байгааг судалжээ. Уг бактери нь урсодезоксихолийн хүчлийн цөсний хүчилд үүсгэдэг нь вирусийг хүний эстэй холбогдоход саад болдог байна. Ийм бактери их хэмжээгээр хуримтлагдвал өвчлөл хөнгөн тусаж, вирусийн идэвх буурна гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж. Энэ онолыг батлахын тулд нас баралтын түвшин янз бүр байгаа бүсээс 953 хүнээс шинжилгээ авсан байна. Авсан шинжилгээгээр, Япон, БНСУ, Финлянд зэрэг нас баралтын түвшин багатай улс орнуудад коллинзелла бактерийн агууламж гэдсэнд 34-61%-тай илэрч байжээ. Харин Бельги, Их Британи, Итали, АНУ зэрэг нас баралт өндөр газруудад 4-18%-д илэрч байв.