Бүгд найрамдах намаас нэр дэвшин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож асан Дональд Трамп нэгдүгээр сарын 29-нд дэмжигчдээ цуглуулан Техас мужид жагсаал зохион байгуулах гэж байна. Д.Трампын хэвлэлийн алба уг жагсаалыг энэ сарын сарын 29-ний бямба гаригт Төв Америкийн цагаар 19.00 цагт Техас мужийн Конро хотод эхэлнэ хэмээн мэдэгджээ.
Экс Ерөнхийлөгч дараагийн жагсаал Аризона мужид болох гэнэ. Д.Трамп энэ жагсаалыг Капитол руу дайрсны ойд зориулан хийхээр төлөвлөж байсан ч арга хэмжээ болохоос хэдхэн хоногийн өмнө цуцалжээ.
Трамп одоогийн Ерөнхийлөгчийн засаг захиргааг шүүмжилсээр байгаа бол АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден түүнийг сонгуулийн луйврын хэрэгт буруутгаж байгаа юм. Трамп жагсаал цуглаануудад дотоод улс төрийн нөхцөл байдлын талаар ярьж, шинэ удирдлагуудын тахлын эсрэг хийж буй тэмцэл, эдийн засгийн бүтэлгүйтэл, мөн гадаад бодлого, ялангуяа Орос, Хятадын асуудлаар алдаатай бодлого барьж байгаа талаар мэдэгдэх гэнэ.
Трампын 2024 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх асуудал нээлттэй хэвээр байгаа ч улстөрч тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байгаа бол зарим улстөрчид Трамп дэмжигчдээ баярлуулж л байг гэсэн хандлагаар хандаж байгаа аж.
Хоёр жилийн дараа болох АНУ-ын Ерөнхиийлөгчийн сонгуульд 2020 оны сонгуулийн өмнө нэр дэвшихээр яригдаж байсан Бүгд найрамдах намын сенатор Тед Круз сонирхож байгаагаа, амбицаа зарласан байна. Байден энэ бүгдийн хариуд нь Трампын дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал нь одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших боломжийг нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ.
2021 оны 1-р сарын 6-нд Трампыг дэмжигчид Конгрессын байр руу дайран орсон бөгөөд Байдены ялалтыг луйвар хэмээн үзэж, эсэргүүцэл үзүүлсэн юм. Хууль зүйн яамны мэдээлснээр, үймээн самууны үеэр хэд хэдэн хүн нас барж, 50 мужид 700 гаруй хүнийг баривчилж, 220 гаруй хүнийг хууль сахиулах ажиллагаанд халдсан, саад учруулсан хэргээр буруутгасан байна.