COVID-19 цар тахлын тархалтад таагүй хэмээн үзсэн 153 орны зорчигч тээврийн транзит нислэгийг Хонконгийн нисэх онгоцны буудлын захиргаа нэгдүгээр сарын 15-наас эхлэн нэг сарын турш зогсоохоор шийджээ. 153 улс орны нэрсийн жагсаалтыг бүс нутгийн эрх баригчид гаргасан бөгөөд үүнд АНУ, Их Британи, Австрали багтаад байгаа юм.
Мөн энэ бүлэгт багтсан зарим улсаас ирсэн хүмүүсийг 21 хоногийн турш хорио цээрийн дэглэмд байх шийдвэр гаргажээ. Нэгдүгээр сарын 8-наас эхлэн Хонконгийн эрх баригчид Австрали, Канад, Франц, Энэтхэг, Пакистан, Филиппин, Их Британи, АНУ-тай агаарын хилээ хаасан юм. Үүний дараа Хонконгийн засаг захиргаа эдгээр найман улс руу нислэг үйлдэхийг хориглох хугацааг 2-р сарын 4 хүртэл сунгахаа мэдэгдсэн байна.
Энэхүү шийдвэрүүд бүс нутгийн тусгаарлалтыг улам хурцатгаж, агаарын тээврийн компаниудын хувьд “толгойн өвчин” үүсгэж эхэлжээ. Хонконгод “омикрон” төрлийн коронавирус илэрсэн бөгөөд үүний дараа эрх баригчид хязгаарлалтын чангатгах арга хэмжээг эхлүүлж, сургууль, цэцэрлэгийг хоёрдугаар сарын эхний долоо хоног хүртэл хаахаар төлөвтэй байгаа аж.