46.jpg
2019-08-16 18:32
Нэг кг үзэм, зөгийн бал. Өглөө нэг атга үзэм идээд 2 цаг шингэн зүйл болон бусад идэх юм идэхийг хорино. Маргааш өглөө нь хоолны нэг халбага зөгийн балыг идэх ба мөн 2 цаг юм уух идэхийг хорино. Өглөө бүр ээлжлэн нэг кг үзэм, зөгийн балыг идэж дуусахад үе мөч өвдөх нь арилж, биеэс давс хөөгдөн […]

39.jpg
2019-08-16 16:15
Анагаах ухаанд хомхой буюу герпес нь вирусийн өвчин гэж үздэг байна. Хүний арьсан дээр, уруул, амны орчим байнга байж байдаг вирус аж. Бие сульдаад ядрах, хоол ундгүй удаан явах, нойргүй туйлдах үед өвчин болж сэдэрдэг байна. Хүний бие чийрэгжээд, амарсан, дархлаа сайн байхаар дархлаанд нь дарагдчихдаг өвчин. Хэрвээ шивээс хийлгэсний дараа хомхой гарсан байвал тэр […]

29-3.jpg
2019-08-16 14:20
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засаж, ашиглалтад орууллаа. Тус тасаг одоогоор 9 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7 эмч, 21 сувилагч, 4 туслах сувилагч, 4 асрагч ажиллаж байна. 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгээгүй байсан бол энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, […]

18-7.jpg
2019-08-16 11:44
Энэ оны эхний зургаан сарын хугацаанд Мьянмарт хумхаа өвчний халдвар авсан 10757 хүн бүртгэгдсэний 48 нь нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Долдугаар сарын 27-ны байдлаар тус улсын Иравади бүс нутагт 1974 хүн хумхаа өвчний халдвар авсны 5 нь нас барсан бол Янгон бүс нутагт 1788 хүн халдвар авснаас 15 нь нас […]

5-13.jpg
2019-08-15 14:58
Бидний идэж буй хоол унд, эмийн ургамал гээд бүх л юмсад агуулагдаж байгаа таван махбодын их, багын хэмжээнээс шалтгаалж янз бүрийн амт гардаг. Хоол, унд, эмийн амтнаас шалтгаалж түүний махбодын хувь янз бүр байх бөгөөд түүнийгээ дагаад хүний биед үзүүлэх үйлчлэл нь ч янз бүр байдаг. Амтанд агуулагдаж буй таван махбодын мөн чанар нь хүний […]

HAAN.jpg
2019-08-14 13:00
…Баян-Өлгий аймгийн иргэн Болатынх өвлийн идшиндээ 10-аад бог, нэг үхэр, нэг адуу төхөөрдөг. Махаа ихэнхийг нь давсалж хатаагаад өвөл, хаврын турш, тэр ч байтугай бүр наадам хүртэл нөөцлөн иддэг гэнэ. Казах түмний хүндэтгэлийн зоог болох каз мөн л давс чангатайг бүгд мэднэ. Гэвч уламжлалт энэ хоол хүнс эрүүл мэндэд нь ихээхэн халтай гэдгийг Болат тархинд […]

30-2.jpg
2019-08-13 16:18
Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг. Монгол Улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 […]

27-3.jpg
2019-08-13 15:56
Улаанбурхан өвчний тохиолдол огцом нэмэгдэж, оны эхнээс долдугаар сарын эцэс гэхэд дэлхий даяар 365 мянган өвчлөл бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеэс бараг гурав дахин их тоо юм. Мөн 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Улаанбурхан өвчний тохиолдлын аравны нэг хүрэхгүй хувь нь албан ёсоор бүртгэгддэг гэж үздэг тул […]

haldvart.jpg
2019-08-13 13:50
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон иргэд хүндэтгэлийн хүлээн авалтын хоолонд хордсон байж болзошгүй байдалтай байгаа талаар аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 66 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж, 20 иргэн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тус арга хэмжээ нь энэ […]

kfc.jpg
2019-08-13 12:09
KFC сүлжээ хоолны газраас ээлжит хордлого гарлаа. Ээлжит гэхийн учир нь шарсан тахианы гэх тодотголтой KFC-гийн салбаруудын хоолонд хордсон олон хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, тухайн буруутай газрууд нь хариуцлагаа хүлээсэн тохиолдлууд бүртгэгдсээр байгаа. Тэгвэл энэ удаад Замын цагдаагийн урд талын Хоум плазагийн баруун урд байрлах KFC-д хооллосон гадаад, дотоод оюутнууд хордлогод орсон гэж эх сурвалж […]