Анагаах ухаанд хомхой буюу герпес нь вирусийн өвчин гэж үздэг байна. Хүний арьсан дээр, уруул, амны орчим байнга байж байдаг вирус аж. Бие сульдаад ядрах, хоол ундгүй удаан явах, нойргүй туйлдах үед өвчин болж сэдэрдэг байна. Хүний бие чийрэгжээд, амарсан, дархлаа сайн байхаар дархлаанд нь дарагдчихдаг өвчин. Хэрвээ шивээс хийлгэсний дараа хомхой гарсан байвал тэр вирусийг шивээсээр халдварлаж авсан байх магадлал өндөртэй. Тэгэхээр тэр шивээс хийсэн газрын зүү нь нэг удаагийн хэрэглээнийх биш, ариутгадаг байж магадгүй. Магадгүй, өмнө нь хомхой долоосон хүний уруулыг шивээд, дутуу, сайн ариутгалгүй дараагийн хүнд хэрэглэснээс шууд халдсан байж болох юм. Хүний бие рүү нэвтэрч, цус руу нь орж байгаа болохоор халддаг гэсэн үг. Тийм учраас шивээс хийдэг газар орохдоо заавал нэг удаагийн хэрэглээний зүү байна уу, цоо шинийг нүдэн дээр нь задалж байна уу гэдгийг анхаарах ёстой. Хомхойн хувьд бусадтай адилхан л вирус. Дотроо гентэй, гадуураа глюкопротейдын буюу нүүрс ус уургийн бүрхэвчтэй. Хүний биед зүгээр байж байгаад ядрахаар үрүүл дээр нь их төлөв гараад ирдэг. Заримдаа нүүрэн дээр өөр газар ч гарч болдог. Бага зэрэг цэврүү үсэрсэн, эргэн тойрон улаантай, хөндүүр болдог.
Эмчилгээ нь их энгийн. Ер нь бол бараг эмчилгээ хийхгүй байсан ч долоо хоногийн дараа өөрөө арилчихна. Гэхдээ биеийн дархлаа сул байвал дахин дахин гарах гээд байдаг. Зовиракс буюу ацекловир гэдэг нэртэй тос түрхэх юм уу, дотроосоо уудаг. Энэ нь долоо хоног хүрэхгүй хугацаанд вирусийг дарангуйлдаг эм бэлдмэл юм байна. Энэ вирус дээр гол анхаарах юм нь бие сульдсан үед байдаг гэсэн үг. Түүнээс биш, хомхой хоол идээд гарснаар ч юм уу, тостой амтай гарснаас болдог юм биш. Хомхой долоож байвал ядарсан байна, дархлаа суларсан байна, сайн унтаж, хоол сайн идэх, витамин уух, амрах хэрэгтэй юм байна гэж ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: Ёо Ёог анагаах нь ном
2 comments
bieiin esergyyzel suldsan yed garna,….bas haldvartai gedgiig byy mart
Eleg muudsanii shinj temdeg