Энэ оны эхний зургаан сарын хугацаанд Мьянмарт хумхаа өвчний халдвар авсан 10757 хүн бүртгэгдсэний 48 нь нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Долдугаар сарын 27-ны байдлаар тус улсын Иравади бүс нутагт 1974 хүн хумхаа өвчний халдвар авсны 5 нь нас барсан бол Янгон бүс нутагт 1788 хүн халдвар авснаас 15 нь нас барсан гэж яамны мэдээлэлд дурджээ. Хумхаа өвчний халдвар авсан хүмүүийн ихэнх нь бага насны хүүхдүүд байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 5-9 хүртэлх насны нийт 4473 хүүхэд хумхаа өвчний халдвар авчээ.
Өнгөрсөн онд Мьянмарт нийт 3649 хүн хумхаа өвчний халдвар авснаас 187 нь нас баржээ. Хумхаа өвчний вирус шумуулаар дамжин халдварладаг байна.