KFC-гийн Хоум плаза салбарын хоолонд оюутнууд хорджээ

2019-08-13 12:091min0
kfc

KFC сүлжээ хоолны газраас ээлжит хордлого гарлаа. Ээлжит гэхийн учир нь шарсан тахианы гэх тодотголтой KFC-гийн салбаруудын хоолонд хордсон олон хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, тухайн буруутай газрууд нь хариуцлагаа хүлээсэн тохиолдлууд бүртгэгдсээр байгаа.

Тэгвэл энэ удаад Замын цагдаагийн урд талын Хоум плазагийн баруун урд байрлах KFC-д хооллосон гадаад, дотоод оюутнууд хордлогод орсон гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар одоохондоо МХЕГ-т гомдол ирээгүй байгаа юм байна. Харин ХӨСҮТ-д хоолны хордлогоор нэг хүн ирсэн, гэхдээ тухайн сүлжээ хоолны газраас хордлого авсан эсэх нь тодорхойгүй байна. Онош тодруулахаар ажиллаж байгаа аж.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй