Улаанбурхан өвчний тохиолдол огцом нэмэгдэж, оны эхнээс долдугаар сарын эцэс гэхэд дэлхий даяар 365 мянган өвчлөл бүртгэгдсэн нь 2018 оны мөн үеэс бараг гурав дахин их тоо юм. Мөн 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.
Улаанбурхан өвчний тохиолдлын аравны нэг хүрэхгүй хувь нь албан ёсоор бүртгэгддэг гэж үздэг тул нөхцөл байдал улам дордох магадлалтай ч мэргэжилтнүүд сануулж байна.
2019 оны хувьд хамгийн олон тохиолдол Ардчилсан Конго, Мадагаскар, Украинд бүртгэгджээ. Түүнчлэн Казахстан, Тайланд, Нигери, Ангола, Камерун, Чад, Судан, Өмнөд Судан, Филиппинд томоохон дэгдэлт явагдсан байна.
2017 оны мэдээллээр, дэлхий дээр 6.7 сая хүн улаанбурхнаар өвчилсөнөөс 110 мянга орчим нь нас баржээ.