2021-08-05 09:31
Зуны олимпын 32 дахь удаагийн наадамд өнөөдөр чөлөөт бөхийн гурван монгол тамирчин өрсөлдөнө. Өнөөдөр 10:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дагах барилдаан эхэлнэ. Уг жинд манай улсаас Болдсайханы Хонгорзул өрсөлдөж буй бөгөөд дагах барилдаанаа Гвиней улсын тамирчин Фатумата Камаратай хийнэ. Эргэн сануулахад, Б.Хонгорзул шөвгийн наймд Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж, ялагдал хүлээсэн. Харин Рисако Кавай финалд шалгарснаар […]










