Энэ сарын 1-ээс урлаг, спортын зарим арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулж болохоор болсон.
Ингэснээр удаан хугацаанд хаалттай байсан урлаг соёлын байгууллага, уран бүтээлчид шил дараалсан тоглолтуудыг үзэгчдэд хүргэж байна. Тэгэхдээ дараах шаардлагыг хангасан нөхцөлд үзвэр үзэх эрхтэй болох юм.
- ковидын эсрэг вакцины гуравдугаар тунд хамрагдсан
- вакцинд хамрагдаагүй бол 24 цагийн дотор шинжилгээ өгсөн бичигтэй байх
- гурав дахь тундаа хамрагдаагүй, хамрагдах боломжгүй тохиолдолд тоглолт эхлэхээс 1-3 цагийн өмнө урьдчилан байрлуулсан цэгт түргэвчилсэн шинжилгээ өгч үзвэрт орох
- сүүлийн 21 хоногийн дотор халдвар аваад эдгэсэн тохиолдолд эмчийн магадлагаатай бол үзвэрт орох боломжтой зэрэг шаардлагуудыг тавьж байгаа аж.