АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Баасан гарагийн өглөө дэлхий даяар 251.941.758 хүн COVID-19 цар тахлаар өвчилчилжээ. COVID-19-ийн халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн даяар 5.079.990 хүн нас баржээ.
COVID-19 цар тахлын халдварын 20 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн орнуудад АНУ, Энэтхэг, Бразиль орж байна.
АНУ халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоор тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 46.852.276 хүн COVID-19-ийн халдвар авч, 759.676 хүн нас баржээ.
Халдвар авсан хүмүүсийн тоогоор Энэтхэг хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад батлагдсан тохиолдлын тоо 34.414.186-д хүрч, нас барсан хүний тоо 462.690 хүрсэн байна.
Коронавирусын тархалтаар гуравдугаарт Бразил бичигдэж байна. Тус улсад 21.924.598 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 610.224 хүн нас баржээ.
Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын статистик мэдээллээр дагнасан Worldometer порталын мэдээлснээр Баасан гаригийн өглөөний байдлаар дэлхийн хүн амын 1 саяд ногдох нас баралтын түвшин 653.7 байна.
Эх сурвалж: INTERFAX