МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Хайрын бурхан” пянзны баярын тоглолтоо ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос эхлэж байна.
Тоглолтыг ХБНГУ-дахь Монгол улсын Соёлын элч Ц.Гэрэл зохион байгуулж байгаа аж.
Тэрбээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан тоглолт зохион байгуулсан хүмүүстээ “Миний тоглолтуудыг 1998 оноос амжилттай зохион байгуулж байсан Л.Болдхуяг, Б.Хулан Цээкүү буюу Энхсэлэнгэ ,Б.Цогтсайхан, Ганхуяг буюу Хаагий, В.Гэрэл, Дөлгөөн нартаа баярлалаа” хэмээн талархалаа илэрхийлжээ.