УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1931 оны энэ өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоол гарч орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага “Улсын төв театр” анх байгуулагдаж С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр нээлтээ хийж байжээ.
Тус театрын хамт олон театрынхаа 90 жилийн ой болон Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжгийг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын найруулгаар алтан тайзнаа үзэгч олондоо өргөн барьж буй билээ.
Өнөөдрийн байдлаар УДЭТ нь захиргаа удирдлагын хэлтэс, уран бүтээлийн хэлтэс, үйлдвэр техникийн хэлтсийн бүтэцтэй нийт 130 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж.