Өнгөрсөн сард Судан улсад төрийн эргэлт гарч, Засгийн эрхийг булаан авсан армийн командлагч Брухан өөрийн биеэр ахлуулсан армийн удирдах зөвлөлийг байгуулаад байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намынхан томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалж, армийн удирдах зөвлөлийг нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлэх вий. Цаашид элдэв будлиан үүсгэх вий хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлжээ.
Аравдугаар сарын 25-нд гарсан төрийн эргэлтийн дараа Ардчилсан хүчнийхэнтэй хамтарсан засаглал унаж, цэргийнхэн засгийн эрхийг гартаа авсан юм. Ийм нөхцөлд армийн командлагч командлагч Брухан улс орныг удирдах шинэ удирдах зөвлөл байгуулж, өөрөө даргын албан тушаалд очсон тухай Суданы төрийн телевиз 11-ний өдөр мэдээлж байв.
Удирдах зөвлөлд энгийн иргэд багтдаг ч цэргийнхэн тэргүүлж, дэд даргыг цэргийн удирдах албан тушаалуудыг авсан бөгөөд хамтарсан засаглалд багтаж байсан ардчилсан хүчнүүдээс ямар ч төлөөлөл багтаагүй юм.
Тиймээс ардчилсан хүчнийхэн “Цэргийнхэн нэг талын арга хэмжээ авч байгаа учраас бид үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би цэргийнхэнтэй зөвшилцөж, буулт хийхгүй” хэмээн мэдэгдсэн нь нөхцөл байдлыг нэлээн хурцатгаж байгаа аж.
Эх сурвалж: NHK