“Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2021-11-10 17:401min0
9874

Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2021.11.10/ боллоо. Тус арга хэмжээнд үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирж, санаа бодлоо солилцсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь Улсын драмын эрдмийн театрын түүхэн үечлэлийг түлхүү харуулахыг зорьжээ. Мөн хэрхэн нэршлийн хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэж, ямар төрөл жанрын бүтээлүүд тавигдсаныг өгүүлэх түүхэн зургуудыг анх удаа дэлгэснээрээ онцлог байв. Анх 1931  оны “Үнэн” жүжгээс авхуулаад өнөөдрийн “Хаадын хаан андгай” жүжгийг хүртэлх бүтээлүүдээрээ дамжуулан уран бүтээлчдээ тодотгон харуулах аж. Үзэсгэлэнд нийт 500 гаруй уран бүтээлийн түүхэн зураг, плакат тавигдсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй