“Токио-2020” олимпийн хүрэл медальт Б.Болортуяад гавьяат тамирчин цол хүртээнэ

2021-11-10 15:181min0
45

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ.

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, “Женко” клубын тамирчин,  Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болсон байна.

Шагналыг маргааш Төрийн ордонд 14:00 цагаас гардуулна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй