Маргааш буюу 2021 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдөр Токиогийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Азийн наадам, Дэлхийн Мастерсийн 15 алт, мөнгө, хүрэл медальт, Гиннесийн амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт “Хөдөлмөрийн баатар” цол тэмдгийг Сүхбаатарын талбайд гардуулна.
Тэгвэл мөн өдөр Токиогийн олимпийн мөнгөн медальт Монгол Улсын Үндэсний жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Саид Моллаейд Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг Төрийн ордонд гардуулан өгөх юм байна.