Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд анимейшн бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготойгоор “Анимейшн” бүтээлийн төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна.

НЭГ. ЗОРИЛГО

Анимейшн бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах   зорилготойгоор анимейшн бүтээлийн төсөл шалгаруулах  уралдаан зарлаж байна.

ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ

2.1. Хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байна.

2.2.  Уран бүтээлийн  зохиол, дүрүүд, концепц гарсан байх,

2.3. Төслийн эхний бэлтгэл ажил хийгдсэн анимейшн төсөл болон анимейшн бүтээл болох боломжтой төслөөр оролцоно.

2.4.  Уралдаан нь 2 үе шаттай байна.

2.5. 2021.11.10-11.22-ны өдрийг дуустал wavedevelopmentmn@gmail.com хаяг руу анимейшн бүтээлийн зорилго, зохиолын товч агуулга, дүрүүдийн концепц, төслийн явц, санхүүгийн тооцоо, өөрийн CV, танилцуулгыг илгээнэ.

2.6. 1-р шатанд ирүүлсэн материалуудыг шүүгчид шүүж, 2-р шатанд тэнцэх төслүүдийг шалгаруулна.

2.7. 2021.11.28-нд 2-р шатанд тэнцсэн оролцогчид шүүгчдийн өмнө төслийн танилцуулга хийнэ.

2.8. Шалгарсан 1 оролцогч ялагч болж, төслийн санхүүжилтэд дэмжлэг авах болно.

2.9. Уралдааныг тусгайлан томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.

ГУРАВ. ШАГНАЛЫН САН

Нэг оролцогч – 10,000,000 (арван сая) төгрөг

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 30, 122 тоот

Харилцах утас: 8839505199641776 wavedevelopmentmn@gmail.com

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

ХӨГЖЛИЙН ДАВЛАГАА БҮТЭЭЛЧ ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ ТББ

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн