Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр УДЭТ-ын уран бүтээлчид цэцэг өргөлөө.
2016 онд театрын 85 жилийн ойгоор их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын зохиол болох “Жаргаагүй нар” жүжгийг найруулж тавьсан. Түүнчлэн “Учиртай гурван толгой” жүжиг анх тавигдсан түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн жүжгийн зохиол бэлэн болжээ. Уг жүжгийг Монгол туургатан театр тавихаар бэлтгэл ажилдаа орсон байна.