2021-08-10 11:51
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд, монголын үндэсний бөхийн холбооны 30 жилийн ой, монгол бөхийг Геннист бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” барилдаан зохион байгуулахаар боллоо. Барилдааныг энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулах юм байна. Барилдах бөхчүүдийг наймдугаар сарын 14, 15-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ. […]










