Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэг тодорсон байна. Шилдэг аравт
- П.Батхуяг “Агь нүдэлж байна”,
- Г.Болормаа “Сэтгэлийн агь”,
- Г.Даваасүрэн “Нохойны нулимс”,
- С.Пүрэвсүрэн “Шаазгай үр”,
- Т.Дарханхөвсгөл “Тэнгэр дуугаргадаг хүн”,
- Б.Цоожчулуунцэцэг “Эх”,
- До.Цэнджав “Хийлч”,
- О.Энхжавхлан “Тэмдэгт нэгэн овоо”,
- М.Эрдэнэбат “Зүүдэлсэнгүй явлаа”,
- Х.Эрдэнэцэцэг “Уулын зөрөг зам” зэрэг өгүүллэгүүд шалгарчээ.
Уг наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл зохиолыг шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрээ өөрчилжээ. Энэхүү наадмыг 2001-2004, 2007-2008 онд түр завсарласнаас хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.