Соёлын яамнаас арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон зарласан.
Энэ хүрээнд 16-21-ний өдрүүдэд Монголын дүрслэх урлаг, урлагийн боловсролыг дэмжих олон арга хэмжээ төлөвлөжээ. Үүн дотроос онцолвол, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 11 галерей хамтран 100 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн үзэсгэлэнг толилуулах гэж байна.
Монголд анх удаа зохиогдох уг үзэсгэлэн Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд болно. Ингэхдээ нэн орчин үеийн медиа, өрөг урлаг, уран зураг бүхий том задгай орон зайг бий болгож үзэгчдэд Монголын дүрслэх урлагийн салбарын хөгжил дэвшил, өнөөгийн дүр төрхийг нэг дор үзүүлэх боломж бүрдүүлж буй юм. Үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж, 17-21-ний өдрүүдэд үзэгчдийн хүртээл болно.