Бид минут тутамдаа 14 хүртэл удаа амьсгал авдаг. Энэ нь цагт 840 удаа, хоногт 20 160 удаа амьсгалдаг гэсэн үг юм. Гэхдээ хүн юу амьсгалдаг хийгээд өөрийн амьсгалаараа бусдад хор учруулж болдог уу? Энэ тухай Оросын ШУА-ийн Дээд мэдрэлийн үйл ажиллагаа, нейрофизиологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бага ажилтан Анна Сильченко хэрхэн хариулсныг хүргэе.
Бидний амьсгалдаг агаарын 78 хувь нь азот, 21% нь хүчилтөрөгч, 0,03% нь нүүрсхүчлийн хийнээс бүрддэг. Үлдсэн хувьд нь усны уур, устөрөгч, эерэг хий, бусад хольц орно. Физиологийн үүднээс авч үзвэл бидэнд зөвхөн хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий чухал. Үлдсэн элементүүд нь бидний цусанд уусдаг ч бие организмын ажиллагаанд нөлөөлдөггүй.
Уушгины цулцанд хийн солилцоо явагдахдаа агаараас ирсэн хүчилтөрөгч цусанд шингэж, нүүрсхүчлийн хий эсрэгээрээ гадагшилдаг. Үр дүнд нь гарсан агаарт 16-17%-д нь хүчилтөрөгч, 4%-д нь нүүрсхүчлийн хий агуулдаг. Түүнчлэн усны уурын концентраци ч нэмэгддэг байна. Агаар оруулсан өрөөнд бусад хүмүүсийн амьсгал бидэнд аюул учруулахгүй.
Харин амьдрал дэмжих систем нь эвдэрсэн шумбагч онгоцонд түгжигдсэн бол өөр хэрэг. Энэ тохиолдолд багийнхны амьсгал аажмаар нүүрсхүчлийн хийн концентрацийг нэмэгдүүлдэг байна. Хэрэв агаарын 2-4% нь нүүрсхүчлийн хийнээс бүрдвэл хүн нойрмоглож, бие нь суларч эхэлдэг. 7-10%-д хүрвэл аюултайд тооцогдох бөгөөд амьсгал боогдох, толгой өвдөх, ухаан алдах шинж илэрнэ. 30-35% болбол амь насанд халтай гэж үздэг.
Азотын хувьд өндөр даралттай, жишээлбэл усан доорх гүнд л бидэнд аюул учруулна. Өндөр агууламжтай азот нь түүнчлэн даралт бага үед аюултай. Учир нь үүнээс кессоны өвчин үүсдэг байна.
Эх сурвалж: M24