Баян-Өлгий аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран “Бүргэдийн баяр 2021” аялал жуулчлалын үйл ажиллагааг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны арванэгдүгээр сарын 10-ны өдрийн 938 дугаар захирамжаар уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хэсэг, шүүгчдийн бүрэлдэхүүнийг тус тус байгуулсан байна.

Энэ жил 22 дахь удаагаа болох Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал /шахыру/, бүргэдээ сургасан байдал /шырга салу/-аа сорин өрсөлдөх бөгөөд тэдний хувцас хэрэглэл, бүргэдийн болон морины тоног хэрэгсэл зэргийг ч шалгаруулна.

Түүнээс гадна казахын ард түмний уламжлалт тоглоом болох тенге илу /мөнгө шүүрэх/, кыз куар, көкпар /тулам булаалдах/ тэмцээн, мөсний Урианхай сурын харвааг тус тус зохион явуулах ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн