Зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнх, найруулагч, зохиолч Питер Бросенс нарын хамтарсан “Нохойн орон” баримтат кино Амстердамын кино наадмын “Баримтат киноны ирээдүйн төлөв” хэсэгт шагналт, өвөрмөц хийцтэй 10 киноны хамт шалгарчээ.
23 жилийн өмнө бүтээсэн уг киног наадмын үеэр үзүүлж дараа нь уран бүтээлчидтэй ярилцах форум болох учир кино наадмыг зохион байгуулагчдын зүгээс найруулагч Д.Төрмөнх болон хамтран бүтээсэн Петер Бросенс нарыг урьсан байна.
1998 онд дэлгэцнээ гарсан, Монгол-Бельгийн хамтран бүтээсэн тус кино нь 1998 оны Венецийн кино наадам, Торонтогийн олон улсын кино наадам, 1999 оны Ямагатагийн олон улсын баримтат кино наадам зэрэг олон наадмуудад оролцож, 1998-2000 оны хооронд 23 шагнал хүртсэнээс ес нь гранпри шагнал юм.