Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр дуусна.
Уг наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл зохиолыг шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” гэж нэрээ өөрчилжээ. Уг наадмыг 2001-2004, 2007-2008 онд түр завсарласнаас хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна. Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм.