Венесуэль.jpg

2017-07-06 10:51
Венесуэльд өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан эхэлснээс хойш баривчлагдсан хүмүүсийн тоо 3616-д хүрчээ. Үүнээс гадна 90 хүн амиа алдсан байна. Тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилж буй энэхүү эсэргүүцлийн арга хэмжээ нь Дээд шүүхээс Ерөнхийлөгч Николас Мадурогийн эрх мэдлийг нэмэгдүүлж, сөрөг хүчний хяналтад байдаг парламентын үүргийг хязгаарласантай холбоотой юм.    

bulgar.jpg

2017-07-06 10:45
Испанийн цагдаагийн газар тус улсын Марбелийн ойролцоох амралтын газарт хүчээр биеийг нь үнэлүүлж байсан Болгарын 13 эмэгтэйг чөлөөлжээ. Тэднийг Болгарын ядуу дүүргээс авч ирж, айлган сүрдүүлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлж байсан аж. Энэ хэрэгт 34 хүнийг саатуулсан байна. Тус бүлэглэлийнхэн амралтын газрын энэ төрлийн бизнесийг хяналтдаа авахаар төлөвлөөд байжээ.

anu-1.jpg

2017-07-06 10:33
[starbox] АНУ-ын конгресст конгрессын гишүүдэд санхүүгийн хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөл оруулж иржээ. Тодруулбал, гишүүд тогтоосон хугацаанд ирэх оны төсвийн төслөө оруулж ирээгүй тохиолдолд цалинг нь танах юм байна. Хуулийн төслийг санаачлагчид цалинг нэг ам.доллар хүртэл болгож бууруулах хэрэгтэй гэж үзжээ. АНУ-ын парламент гурван сар хүрэхгүй хугацааны дараахан буюу ирэх есдүгээр сарын 30-нд […]

Трамп.jpg

2017-07-05 15:41
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шог зургийн тэмцээн Ираны нийслэл Техеран хотод болж дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун шог зураачид оролцсон байна. Дональд Трампыг  доллар бүхий хүрэмтэй, дүрэлзэн асч буй гал шар үстэйгээр дүрслэн зурсан тус улсын иргэн Хади Асадигийн зураг тэргүүн байр эзэлжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг хүргэж байна.

esen-nastai-huu.jpg

2017-07-05 10:39
Хятадын Гаунжоу хотын сургуулийн сурагч автобус хулгайлж, түүгээрээ хотоор 40 минут давхиж байгаад цагдаад баригджээ. Олон нийтийн сүлжээнд гарсан бичлэгээс харахад хүү 9-12 орчим настай аж. Хүү 40 минут автобус барих үеэрээ тун нямбай жолоодож байсан бөгөөд хэнийг ч мөргөж гэмтээгээгүй байна. Автобус өмчлөгч “Guangzhou Yueyun Bus Co” компанийн мэдээлснээр энэ хүү өмнө нь гар […]

deed-amjilt.jpg

2017-07-05 10:37
Америкийн иргэн Бобби-Жо Уестли дэлхийн хамгийн том өгзөгтэйгөөр дэлхийн дээд амжилт эвдэхийг хүсч байна. Одоогийн байдлаар түүний өгзөгний тойрог 242 см байгаа нь дээд амжилтын эзэн Миккель Руффинелигээс 10 см-ээр нарийхан юм. Тэрбээр “Миний өгзөг намайг өвөрмөц, аз жаргалтай нэгэн болгож чаддаг” хэмээн ярьжээ.  

nisdeg-tereg.jpg

2017-07-05 10:30
Нүүрэндээ баг зүүсэн нэгэн этгээд АНУ-ын Орегон мужийн Портланд хотоос холгүйхэн орших нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хулгайлж зугтахыг оролджээ. Гэвч түүнийг хууль сахиулагчид хүнд шархдуулжээ. Тэрбээр нисэх онгоцны буудлын хашааг даван авирч, сургагч нисгэгч сууж байсан нисдэг тэрэг рүү дөхжээ. Ингээд агаарт хий буудаж, нисдэг тэргэнд орохыг санаархсан аж.

putin.jpg

2017-07-05 10:27
Оросын төрийн тэргүүн Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жиньпинийг гэгээн номлогч Андрей Первозванныйн одонгоор шагнах тухай тогтоолд гарын үсэг зурлаа. “Түүнийг ОХУ, БНХАУ-ын ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гарамгай гавьяа байгуулсан хэмээн шагнал олгож байгаа” хэмээн мэдэгджээ.

cuba.jpg

2017-07-05 10:11
Кубын нийслэл Хавана хотын засаг захиргаа тус улсад 1990-ээд он хүртэл тэтгэмжээр үйл ажиллагаа явуулж байсан “хайрын буудал” сүлжээгээ сэргээх төлөвлөгөөтэй байна. Хотын захиргааныхны тайлбарлаж буйгаар хүн ам хэт ихээр төвлөрсөн Хаванагийн иргэд ганцаараа, эсвэл амрагтайгаа хоёулхнаа байх боломжгүй байдаг, цагийн дэн буудлын үйлчилгээ үзүүлдэг хувийн фирмүүд нь хэтэрхий өндөр үнэ хэлдэг гэнэ. Тэгэхээр энэхүү […]

solongos.jpg

2017-07-05 09:35
Сүүлийн хэдэн сард Хойд Солонгос улс пуужингийн туршилтын тоогоо эрс нэмэгдүүлсэн билээ. Тус улс ердөө нэгхэн жилийн дотор 11 пуужин хөөргөжээ. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд дөрвөн баллистик пуужин хөөргөж, үүнийгээ Япон дахь Америкийн баазад цохилт үзүүлэх сургуулилт хэмээж байсан юм. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Пхеньян баллистик пуужин амжилтгүй хөөргөж, үүний дараа АНУ тус […]