Европын холбооны хоригийг тойруулан Германы Siemens компани Крымд SGT5-2000E гэх хийн турвин нийлүүлсэн гэж Reuters агентлаг мэдээлэв. Гэхдээ уг компани энэ материалыг санаатайгаар нийлүүлээгүй гэж мэдээлжээ. Турбин Крымд босч байгаа хоёр цахилгаан станцад нийлүүлэгдсэн байна.
“Технопромэкспорт” компани тэднийг Таманьд байгуулж байгаа станцад зориулан авсан. Siemens компаниас худалдан авсан турбин Краснодарын хязгаарын Тамань хотод бууж, эндээс Крымд очсон. Төхөөрөмжүүдийг далайгаар Севастопольд авчирсан гэжээ. Энэ үеэр орон нутгийн станцад тэднийг суурилуулах бэлтгэл хийгдсэн байна.
Siemens компани хууль бусаар Крымд төхөөрөмжийг нийлүүлсэн гэдгээ хэлжээ. Энэ талаар Мюнхен дэх тус компанийн төлөөлөгч Вольфрам Трост мэдээлсэн байна. Европын холбоо Крымийн хувь хүн ба компанид эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэхийг хориглоод удаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters