Италийн фермер Дарио Гамбарин Верона хотын ойролцоо орших өөрийн эзэмшлийн талбай дээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн асар том хөргийг бүтээжээ. Тракторын тусламжтайгаар хийсэн энэхүү бүтээлийн өргөн нь 150 метр тул тодорхой хэмжээний өндрөөс сайн харагдаж байгаа аж. Энэхүү бүтээлээ энэ долоо хоногт Германы Хамбург хотод болох их 20-ийн уулзалтад зориулан бүтээсэн гэнэ.