Олон нийтийн сүлжээгээр хүчтэй салхи шуурганд устгагдсан Чадын нисэх хүчний нисдэг тэрэг, онгоцны гэрэл зургууд тараад байна. Чадын нийслэл Нжаменыг хотыг дайрсан хүчтэй шуурганд нисэх буудал өртөж, тус улсын нисэх хүчний ихэнх нисдэг техникийг жагсаал гаргажээ.
Шуурганы үеэр Нжамений төв нисэх буудалд байсан Францын нисэх хүчний онгоц цэнэглэгч C-135FR ба тээврийн СN-235 загварын хоёр онгоц мөн л ямар нэгэн гэмтэл эвдрэл авчээ. Гамшгийн үеэр нисэх буудлын төв, гэрэлтүүлгийн цамхаг, антенна балгас болон нурсан байв. Байгаа мэдээллээр, Чадын нисэх хүчин нь нэг МиГ-29 сөнөөгчтэй, дайрагч Су-25 онгоц зургаа, Су-25УБ онгоц хоёр мөн сургалтын дөрвөн онгоцноос бүрддэг аж.
Үүнээс гадна Boeing BBJ, Douglas DC-9-87, Lockheed C-130H-30, Gulfstream II, Pilatus PC-12 зэрэг өөр таван онгоц Засгийн газрын нисэх отрядад ордог байна. Гэхдээ энэ удаа Чад хэдэн онгоцоо алдсан талаар мэдээлээгүй байна.
М.ЭРДЭС