Орчин үед биднийг унтаж амрахад зориулсан тав тухтай ор, гудас гэх мэт олон зүйл бий болсон ч орчин үеийн нийгэм, хүрээлэн буй зүйлс нойр хулжаах гол асуудлуудыг үүсгэсээр байгаа нь эцэстээ нас бархад хүргэдэг байна.
Дэлхий нийтэд нас баралтын гол шалтгаанд алцхаймер, хэт таргалалт, чихрийн шижин, сэтгэл гутрал, амиа хорлолт тэргүүлж байгаа нь бүгд нойрны дутагдалтай шууд бөгөөд гүнзгий хамааралтай байдаг аж.
Хүн төрөлхтөн сүүлийн 70 гаруй жил унтах нойроо 20 хувиар багасгасан болохыг судалгаагаар тогтоожээ. Калифорниагийн Их сургуулийн сэтгэлзүй, мэдрэлийн профессор Матт Валкерын хэлж буйгаар 1940 оны хүмүүс шөнө дунджаар наймаас илүү цаг унтдаг байсан бол өнөөдөр 6.7-6.8 цагийг унтаж амрахад зориулдаг болжээ.
10.000 хүний дунд хийсэн судалгаагаар өдөрт зургаа буюу түүнээс дээш цаг унтдаг хүмүүс мэдрэлийн ямарваа нэгэн согогт өртдөггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Харин зургаагаас бага цагаар унтдаг хүмүүс эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч эхэлдэг байна.
Тэгвэл нойрны хамгийн том дайсан нь LED дэлгэц бүхий төхөөрөмжүүдийн хиймэл гэрэл аж. Учир нь LED дэлгэцийн цэнхэр гэрэл биднийг унтахад туслах “мелатонин” хэмээх дааврыг дарладаг аж. Мөн кофейн, алкахол агуулсан бүтээгдэхүүнийг их хэрэглэх нь нойргүйдлыг бий болгодог төдийгүй бидний амьдарч буй нийгэм эртэч амьдралтайгаа нийцэхийн тулд эртлэн босох шаардлага бий болдог нь нойрыг хязгаарлах нэг хүчин зүйл болсооор байна.