Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар үргэлжилж байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
Үндсэн чиглэлийн үйлчилгээний талаар:
Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн 88 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 892 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 794 автобус, Угсраа 14, Троллейбус 30, Дунд багтаамжийн 33 автобус тээврийн хэрэгсэл.
Туслах чиглэлийн үйлчилгээний талаар:
Нийтийн тээврийн үйлчилгээний туслах 5 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 21 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Дунд багтаамжийн , Бага багтаамжийн 12 тээврийн хэрэгсэл.
Зуслангийн үйлчилгээний талаар:
Нийтийн тээврийн үйлчилгээний зуслангийн 3 чиглэлд өглөөний 6:30-аас оройн 23:00 цагийн хооронд 5 тээврийн хэрэгслийн хуваарийг ажлын өдрийн даалгавраар тогтоож, үүнд: Их багтаамжийн 5 автобус.
Шөнийн тээврийн үйлчилгээний талаар:
Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд оройн 22:30-аас шөнийн 01:30 цагийн хооронд 10 тээврийн хэрэгсэл ажлын өдрийн хуваарийн дагуу үйлчилнэ.
Такси үйлчилгээний талаар:
Нийслэл хотын такси үйлчилгээнд нийт 11 аж ахуйн нэгж, байгууллагын 555 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.
Мөн энэ өдөр ердийн амралтын өдрөөс 249 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийн эх авалтыг өглөө 08:00 цаг байсныг 06:30, оройн буултын цагийг 23:00 цаг хүртэл өөрчлөлт орууллаа гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.