Дональд Трамп Путин нар анх удаа гар барилцав

2017-07-07 21:541min0
Tramp

Германы Хамбур хотод Их 20-ын уулзалтын үеэр  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар анх удаа уулзах юм. Өнөө өглөө тэд албан ёсны уулзалтаас өмнө албан бусаар уулзаз, үг солин гар барилцжээ.

Энэ уулзалтыг зохион байгуулж буй Германы засгийн газар уулзалтын бэлтгэл ажил буюу “хөшигний цаадах үйл явдал”-ыг харуулсан видеог фэйсбүүк хуудсандаа байрлуулсан байна. Бичлэгт Трамп, Путин нар анх удаа нүүр тулан уулзаж, гар барилцаж байгааг харуулжээ.

Тэдний анхны уулзалтаар АНУ-Оросын хооронд үүсээд буй олон асуудлыг хэлэлцэх юм байна. Дэлхий нийт тэдний уулзалтаас ямар үр дүн гарахыг анхааралдаа аваад байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй