Бяцхан хүү ангидаа тэсрэх бөмбөг авчирчээ

2017-07-06 13:431min0
мэдээ

Герман улсын нийслэл Берлин хотод цэцэрлэгийн хүү ангидаа Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг авчирсан байсныг багш нь олж мэджээ.

Цагдаагийнхан дуудлагын дагуу яаралтай ирж хүүхдүүдийг ангиас нь аюулгүй газарт шилжүүлсний дараа тэсрэх бөмбөгийг болгоомжтойгоор авч явсан аж.

Бяцхан хүү өсвөр насны  ахтайгаа цэцэрлэгт хүрээлэнд явж байхдаа дайны үед хамаарах тэсрэх бөмбөгийг олсон байна

Энэ явдлын дараа цагдаагийн байгууллага иргэддээ тэсрэх бөмбөг олдож болзошгүй тул сэжигтэй зүйл харагдвал даруй мэдээлэхийг анхааруулжээ. Ялангуяа айлын эзэмшил газар, ой мод, цэцэрлэгт хүрээлэнд байх өндөр магадлалтай гэнэ.

Дайн дууссанаас хойш өнөөдрийг хүртэл 70 гаруй жил өнгөрөөд буй ч тус улсын газар нутагт нацистуудын ашиглаж байсан тэсрэх бөмбөгнүүд энд тэндгүй булаатай үлдсэн нь үе үе илрэх болжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Ханвос хотод хуучны тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэнд цөөнгүй хүн өртөж шархадсан бөгөөд 50 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болж байсан аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй