Өнөөдөр (2017.07.06) өглөө УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхлэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байна. Ийм үед нэр дэвшигч, УИХ-ын дарга нь чуулганы хуралдааныг удирдах нь санал хураалтад нөлөөлж болох талтай. Тиймээс дэд дарга нарын нэгээр УИХ-ын чуулганыг удирдуулах нь зүйтэй байх. Энэ асуудлаар санал хураалгая” гэв.
Энэ саналын дараа УИХ-ын дарга М.Энхболд “Би УИХ-ын дарга болсноосоо хойш цөөнхийнхөө үг, саналыг байнга сонсож ирсэн. Цөөнхийн үг, байр суурийг сонсож байх ёстойг олонхидоо мөн сануулж ирсэн. Энэ асуудлаар одоо санал хураалгаад хэрэггүй. Дэд дарга Ц.Нямдорж ажилтай тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дэд даргаар чуулганыг удирдуулъя гэж хэлээд суудлаасаа буулаа.
Тиймээс өнөөдрийн УИХ-ын чуулганыг Я.Санжмятав удирдахаар боллоо.