З.Энхболд хуурамч албан бичиг үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдана

2017-07-06 13:24

Өнөөдөр (2017.07.06) Төрийн ордонд 13.00 цагт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж, УИХ-ын дарга асан, АН-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг, тамга тэмдэгийг хуурамчаар ашигласан хэргээр Цагдаагийн байгууллагад өгөх гэж байгаа хэмээн мэдэгдэв.

Одоо АН-ын даргын ахлах зөвлөх хийж байгаа Зандаахүүгийн Энхболд нь өөрийн цахим хуудастаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын талаар “Ж.Мөнхбат 5000000 тонн нүүрс зах зээлийн үнээс гурав дахин хямдаар зарах эрх олгосон. 2017.04.01-нээс эхлээд Эрдэс таван толгой өргүй болж Чалкогоос бусад компанид нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр зарах бололцоотой болсон. Зөвхөн сүүлийн 3 сард зөрөө нь 377.6 сая $ болжээ. ЭТТ-н 2 сая хувьцаа эзэмшигчийн нэг миний Таны цалингийн тэтгэврийн зээлийг төлөхөд биш Мөнхбат сайдын бугуйнд 260.000 $ цаг болон хувирчээ гэсэн мэдээллийг тарааж, энэ талаараа телевизүүдэд ярилцлага өгсөн байгаа.

Харин Ж.Мөнхбат энэ мэдээллийн талаар тайлбар хийж Зандаахүүгийн Энхболдын гаргаж ирсэн гэрээний хуурамч болохыг нотолсон алдаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичгүүдийн зөрүүг харуулав. Мэдээллийн талаар Ж.Мөнхбатын тайлбарыг доорх  live бичлэгээс үзээрэй.

https://www.facebook.com/gogo.mn/videos/1427210757358212/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн өндөр алба хааж байсан хүмүүсийн зүгээс олон нийтийн тархийг угаахын тулд таарсан мэдээллүүд худлаа болох нь батлагдсаар байгаа. Энэ нь Монголын Төрд өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийн ёс суртахуун, хүн чанар, төрд өргөсөн тангарагаасаа няцсан байж боломгүй үйлдэл. Нэмээд гадаад ертөнцөд Монгол Улсыг муухай харагдуулах, үл хүндлэх байдал руу түлхэж, хөршгүй бас түншгүй болох замыг тэлсээр байгааг хэн хэн нь анхаарах цаг иржээ.