Нэг: Малайзийн Макинсанг ууланд баригдсан “Langkawi” гүүр. Нар мандахыг харж, ширэнгэн ойг дээрээс нь үзэх боломжийг энэ гүүр олгодог.
Хоёр: Францын өмнөд хэсгийн Милау хотод байх энэ усан цахилгаан станц инженерийн ер бусын гайхамшигтай бүтээл шиг харагдахгүй байж болно. Гэхдээ хавцлын ханаар дамжин урсах голын ус секунт тутамд гурван мужийг цахилгаанаар хангаж байдаг. Усан цахилгаан станцын тэжээл болох энэ усны “аялал” нь Пэрси Жексоны цуврал номонд багтаж, шилдэг номын зургийн шагнал авчирсан.
Гурав: Өндөрт харагдаж буй энэ гүүр нь Францын Милуа хотоор урсдаг Тарнын голын хөндийд баригдсан кабель гүүр. Гүүрний өндөр нь сууринаас дээш 343 метр. Английн архитекторч Норман Фостер, Францын дэд бүтцийн инженер Мишель Вирлогус нарын бүтээсэн энэ гүүр дэлхийн хамгийн өндөрт тооцогддог. Гүүрэн дээрээс ойролцоох хот тосгоноос ирж буцаж байгаа автомашины хөдөлгөөн сайн харагддаг. Чанарын хувьд хамгийн шилдэгт тооцогдож байна.
Дөрөв: Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотын Бурж Халифа цамхагаас далайн боомт дээр барьсан хотын барилга, зам гүүрийн ерөнхий зохион байгуулалт харагдаж байна. Өвөрмөц шийдэлтэй энэ бүтээн байгуулалтыг инженерийн мэргэн ухаан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Тав: Арабын нэгдсэн Эмират улсын Палат арал дээр байх инженерийн гоц бүтээл бол дээр нэрлэгдсэн Бурж Халифа цамхаг. Дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогддог, 829 метр энэ цамхагийн ажиглалтын тавцан заавал үзэх ёстой газрын нэг. 2004 онд барилгын ажлыг эхлүүлж, 2009 онд ашиглаж эхэлсэн цамхаг төмөр бетон хийцтэй. Цамхагаас хотыг тэр чигээр нь агаараас харж байгаа мэт тольдож болно.
Зургаа: Панамын сувгаар дайран өнгөрөх тухай бодол таны хол ойрын аялалын зорилгод байж байхад илүүдэхгүй. Доогуур нь олон тооны аялалын хөлөг онгоц хөвж үзэгдэх хөндлөн огтолцлолтой энэ гүүр 2004 онд ашиглалтад орсон. Америкийн авто замын тээврийг сайжруулах зорилгоор баригдсан. Рedro Miguel цоожны ойролцоо, баруун талаараа Арайянтай холбосон гүүрний хурдны зам Керро Патакон хүрдэг. Өдөрт хэдэн арван мянган автомашин дамжин өнгөрдөг.
Долоо: Франц-Швейцарийн хилийг дамсан 500 гаруй фут, 17 милийн урттай дэлхийн хамгийн том “Hadron Collider” хурдасгуур. Цацрагийн аюулгүй байдлыг CERN-ийн хүлээн авагч улс орнууд болон Франц, Швейцарийн холбогдох байгууллагууд хянаж байдаг. Инженерийн энэ гайхамшигт бүтээл нь мөн шинжлэх ухааны ховор эрдэм шинжилгээний бүтцэд тооцогддог.
Найм: Понтчартрейн нуурыг гатлан АНУ-ын Нью Орлеансын Метаири болон Луизиана мужийн Мандевилл хотыг холбосон 23.83-38.35 км урт энэ хос гүүр Геннесийн амжилтын номд “Далай дээр баригдсан хамгийн урт гүүр” гэсэн ангилалаар бичигдсэн. 9500 ширхэг бетонон тулгууртай хос гүүрийн хойд эргээс урагш 8 ба 13 км-д навигацийн шугам байрладаг.
Ес: АНУ-ын Сиэтл хотод төвтэй дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани Аманзоны бараа үйлчилгээгээ ялган тээвэрлэх гүйцэтгэлийн төвийн ерөнхий зохион байгуулалтыг та харж байна. Хэрвээ бизнесийнхээ ирээдүйг харахыг хүсч байвал хэрэглээний бүх төрлийн барааг онлайнаар худалдаалдаг тус компанийн гүйцэтгэлийн төвийг очиж үзэхэд гэмгүй. Энд ажил үйлчилгээг роботууд гүйцэтгэж байгаа. Эрчим хүч болон ажиллах хүчний цалин хөлсний үр ашигтай хэмнэлт бол энэ юм.
Арав: Англи, Францыг холбосон сувгийн туннель, Орчин үеийн хамгийн гайхалтай инженерийн бүтэц аялагч, жуулчдийн сонирхлыг маш их татдаг.
Бэлтгэсэн: Ж.ГАРЬД
greatfall