Си Жиньпин: Путин бид хоёр хоёр талын харилцааг “гадны нөхцөл байдлын” нөлөөнөөс хамгаалж байхаар тохиролцлоо
Долдугаар сарын 4-нд БНХАУ-ын дарга Си Жиньпины ОХУ-д хийсэн хоёр хоногийн албан ёсны айлчлалт дууслаа. Энэ айлчлалт нь өнгөрч буй долоо хоногийн гол үйл явдал болов. Бээжингийн тоолсноор энэ нь хоёр лидерийн 23 дахь уулзалт бөгөөд Си дөрвөн жилийн өмнө анх дарга болонгуутаа хамгийн түрүүнд Орост очиж байжээ.
“Та нартай би хамгийн дотно харилцаа холбоотой байдаг” гэж тэр Оросын Ерөнхийлөгчид хандан хэлсэн. Владимир Путин хариу талархалдаа сайн харилцааны гол зүтгэл Си Жиньпиных гэх хэлэв. Орос ба Хятадын ард түмний найрамдлыг бэхжүүлэх түүний зүтгэлийг Хувилгаан номлогч Андрей Первозваныйн одонгоор үнэлэв. Хятадын лидерийн хүрэлцэн ирснийг хоёр орны харилцааны оны гол явдал гэж тэр нэмэн хэллээ.
”Хувилгаан номлогч Андрей Первозваный” одонгоор шагнагдсан гадаад орны гурав дахь удирдагч нь Хятадын лидер болж байна. Оросын хамгийн дээд шагнал болох энэ одонг I Петр хаан анх бий болгосон ба орчин цагийн ОХУ байгуулагдсаны дараа одонг сэргээсэн байв. Бараг хориод жилийн өмнө Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, 14 жилийн өмнө Азербайжаны Ерөнхийлөгч агсан Гейдар Алиев нар энэ одонг зүүж байв. Сүүлийн жилүүдэд энэ одонгоор зохиолч Данилл Гранин, Зөвлөлтийн анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачев, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарыг шагнасан байлаа.
“Би Си Жиньпиныг сайн мэднэ. Анхны жилдээ биш. Тэр аугаа орныг удирддаг ч үргэлж даруухан, өөрийн тухай яриад байдаггүй хүн” гэж одонг гардуулахдаа Владимир Путин одонг гардуулахдаа хэлэв. Үнэндээ, 17 хэлхээнээс бүрэлдсэн мөнгөн одыг авахдаа Си Жиньпин өөрийн тухай хэлсэнгүй харин энэ одон нь Оросын талаас ихээхэн анхаарч, жинхэнэ найрамдлыг билгэдсэн хэрэг гэсэн юм. “Би энэ жинхэнэ нөхөрлөлийн хүчтэй сэтгэгдэлд байна! гэж Хятадын лидер хэлээд Путин бид хоёр хоёр талын харилцааг “гадны нөхцөл байдлын” нөлөөнөөс хамгаалж байхаар тохиролцлоо гэсэн юм.
Олон улсын бодлого тэдний анхаарлын төвд байлаа. Тэр хоёр Солонгосын хойгийн асуудлаар ярилцан хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх ёстой гэв. Энэ үеэр дэлхийн ямар ч цэгт хүрэхээр гэж өөрсдөө хэлж байгаа пуужингаа Пхеньян туршсан байв.
Хятадад зориулсан «Катюша» нэртэй орос суваг нээх хэлэлцээрт гарын үсгээ зуржээ
Хоёр лидер энэ онд гурав дахь уулзалтаа хийлээ. Орос, Хятад хоёр Солонгосын хойгийн зохицуулалтын талаар хамтарсан санаачлага гаргаад “хүйтэн дайн, хүчний бодлогын” сэтгэмж нь гайтай хэмээн тэмдэглэсэн юм. Лидерүүдийг Кремльд уулзаж байхад хоёр орны хэвлэл мэдээллийн гурав дахь чуулга явагдаж хятадад зориулсан «Катюша» гэх орос сувгийг бий болгох хэлэлцээрт гарын үсгээ зуржээ. Нэвтрүүлэг орос хэл дээр явагдаж, хятад субтитртэйгээр үзүүлэгдэх гэнэ. Мөн Хятадын Авхаалж сэргэлэнчүүдийн клубыг бий болгох талаар хамтран ажиллахаар болжээ.
Орос – Хятадын хоёр дахь өдөр лидерүүдийн хэвлэлийнхэнд хийсэн хамтарсан мэдэгдлээр өндөрлөсөн юм. Гурван жилийн өмнө Доно зүгт эргэснээ зарласан Орос өөрийн хөрштэйгөө нөхөрлөлөө “зоосжуулж” чадаагүй, хятадууд Оросын төслүүдэд хөрөнгө оруулахаар яарахгүй байна гэж хэвлэлийн үзэж байгаа. Үүний эсрэг Оросын Ерөнхийлөгчийн яриа чиглэгдсэн байв. 2016 онд хоёр орны худалдааны эргэлт дөрвөн хувиар нэмэгдэн 66,1 тэрбум доллар хүрлээ гэв. Оросын банкны мэдээгээр, Хятадаас оруулсан шууд хөрөнгө оруулалт 12 хувиар өсөн 2,3 тэрбум боллоо гэжээ.
Эрчим хүчний салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл гэж Москва үзэж байна. Засгийн газар хоорондын гэрээний дагуу 2016 онд 27,3 сая тонн нефтийг Хятадад нийлүүлжээ. Үүн дээр арилжааны гэрээний нефтийг нэмбэл нийтдээ 52,5 сая тонн орос нефть Хятадад оржээ. “Сила Сибири” хийн хоолойн барилт графикаас хурдтайгаар явж байгаа ба энэ хоолойн нээлт 2019 оны арванхоёрдугаар сард болно.
Мөн тэр онд Европ-Баруун Хятад гэсэн олон улсын тээврийн маршрутын Оросын хэсэг бэлэн болно. Энэ нь нийт гурван тэрбум хүнтэй нутаг орныг холбосон эдийн засгийн коридор юм. Төслийг хэрэгжүүлснээр Хятадаас Европт оруулах ачааны хугацаа нь 10 хоногоор цөөрнө.
Айлчлалын гол үр дүн нь Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) ба Хятадын хөгжлийн банк (China Development Bank, CDB) хоёрын бий болгохоор төлөлөж буй 10 тэрбум орчим долларын сан байх бөгөөд тооцоо нь үндэсни валютуудаар хийгдэх юм.
Жуулчны салбар хамгийн том амжилттай байгаа. Хятадууд Орост жуулчлах талаар тэргүүлж байна. Өнгөрсөн онд тэдний тоо нь 1 сая 280 мянган хүн болсон нь өмнөх оныхоосоо 30 хувиар нэмэгдсэн байв. Дорнынхонд Оросын онцгой байдал нь таалагддаг байх. Жишээлбэл, Си Жиньпин орос мөхөөдөст дуртай гэж хэлж байсан юм. Тийм мөхөөлдөсөөр түүнийг Кремльд дайлсан юм. Лидерүүд Их Хорийн саммит дээр хэнтэй хэрхэн яаж уулзаж юу ярихаа тохиролцоод өөрсдөө ч гэсэн 24 дэх удаагаа уулзахаар боллоо.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС