Сергей-Рябков.jpg

2017-08-11 09:15
АНУ-ын хоригийн  хариуд нь Орос өөрийн эдийн засгийн долларын хамаарлаа багасгана гэж «Международная жизнь» (“Олон улсын амьдрал”) сэтгүүлд ярилцлага өгөхдөө Оросын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков хэлжээ. Эдийн засаг өөрийгөө сайн ба муу талаас нь харуулах болно. Бид мэдээжэээр, импортыг орлуулахтай холбоотой ажлаа Америкийн төлбөрийн системээс хамааралтай хамаарлаа буулгаж, төлбөр тооцооны валют болсон доллараас татгалзах […]

01-3.jpg

2017-08-11 08:40
Энэ жилийн нэгдүгээр сараас Хятадад цахилгаан ба хибрид машины худалдаа эрс унажээ. Оны эхний сард дөнгөж 5.6  мянган хибрид ба цахилгаан машин худалдагдсан байв. Хибрид хөдөлгүүртэй машины худалдаа 68 хувиар буурч хятадууд дөнгөж 4.9 мянган машин авсон бол цахилгаан машины худалдаа улам бага буюу 90 хувиар унаж, 704 машин зарагджээ. Тус улсын засаг захиргаа хөнгөлөлт […]

angarag.jpg

2017-08-11 08:34
Ангараг гаригийн гадрага дээр өөрөө явагч “Curiosity” аппарат таван жил гаруй “ядрахыг мэдэхгүй” ажиллаж байна. “Curiosity” өнгөрсөн таван жилд олон тооны нээлт хийснээс гадна  одоо ч өдөр бүр шинэ шинэ чухал мэдээллийг дамжуулсаар байна гэж space.com сайт мэдээлэв. Өөрөө явагч 2012 оны наймдугаар сарын 5-нд ажлаа эхэлж, 15 км замыг туулаад байна. Мөн тэр 5.5 […]

iran.jpg

2017-08-11 08:30
Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Засгийн газрын өндөр албан тушаалд гурван эмэгтэйг томиллоо. Нэр дэвшигчдийн үүрэг хариуцлага, мэргэжил, туршлагыг харгалзан албан тушаалд томилж буй гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх зүйн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Лая Жунейди, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаарх дэд ерөнхийлөгчөөр Масуме Эбтекар нар ажиллахаар болжээ. Харин Ерөнхийлөгчийн иргэдийн эрх зүйн асуудал эрхэлсэн туслахаар Шахиндохт Молдаверди […]

island.jpg

2017-08-11 08:25
БНАСАУ Гуам аралд байрлах Америкийн цэргийн баазад дундын тусгалтай пуужингаар харвана гэж дахин сүрдүүллээ. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-ын цэргийнхэн дундын тусгалтай “Хвасон-12” дөрвөн баллистик пуужинг Японы Шимано, Хирошима, Коти мужуудаар дайруулан 1065 секундын дотор 3356 км нисгээд Америкийн Гуам дахь баазаас 30-40 км-т унагана гэж тооцоолжээ. Тэд наймдугаар сард дундуур цохилт хийхээр […]

aviacompany.jpg

2017-08-11 08:20
Саудын Арабын “SAUDIA” нислэгийн компани зорчигчдын хувцаслалтад дүрэм тогтоожээ. Уг дүрмийн дагуу эрчүүдийг богино өмдтэй, эмэгтэйчүүдийг биеэ барьсан, эсвэл бие нэвт гэрэлтдэг хувцастай онгоцонд суухыг хориглосон байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд хөл, гараа ил гаргаж болохгүй, зорчигчид хөл нүцгэн явж болохгүй. Э.ЗАЯА

anu-2.jpg

2017-08-11 08:17
АНУ-ын Сангийн яам лхагва гарагт Венесуэлийн хоригийн жагсаалтаа нэмэгдүүлж байгаагаа зарлалаа. Энэхүү жагсаалтад Үндсэн хуулийн ассамблейн зургаан гишүүн багтсан байна. Тэдний дунд Боливарын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дүү Адан Чавес байгаа аж. Үүнээс гадна Үндэсний гвардын отрядын командлагч Бладимир Умберто Луго Армас, Үндэсний сонгуулийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Таня Д’Амелио нар багтжээ. […]

gazar-hudlult.jpg

2017-08-11 08:15
Хятадын Сычуань мужийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүсийн тоо 343 болж нэмэгджээ. Энэ талаар орон нутгийн аврах албаны мэдээлэлд үндэслэн CGTN суваг мэдээлсэн байна. Түүнчлэн 19 хүн амиа алдсан байна. Тус мужид энэ сарын 8-нд 7.0 магниутдын хүчтэй газар хөдөлж, гамшгийн бүсээс 30 мянга гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлсэн билээ. Америкийн зарим хэвлэл Хятадад болсон газар хөдлөлтийг […]

Advertisement.jpg

2017-08-11 08:10
[starbox] Герман улс алгуурхан, нэгэн жигд, ямар нэгэн дуулиан шуугиангүйгээр бундестагийн сонгуульдаа бэлтгэж байна. Энэ бол Европ тивийн хамгийн хүчирхэг эдийн засгийн бодлого, Европын холбооны бодлогыг бүхэлд нь дөрвөн жилийн турш тодорхойлох сонгууль юм. Ээлжит сонгуульд Ангела Меркель ялна гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна. Гэвч зарчмын хувьд санал хураалтын дүнгээр хэн нэг, хоёрдугаар байрт орох […]

avtozam-china.jpg

2017-08-10 17:03
Зүүн өмнөд Хятадын Чунцин хотын Вушан мужийн Xiazhuang тосгон далайн төвшнөөс дээш 1600 метр өндөрт байрладаг. Чулуулаг өндөр ууланд орших энэ тосгон ядуурал өндөртэй гэнэ. Тарвага, самар зэрэг дотоодын бүтээгдэхүүнийг нь хөрш зэргэлдээ мужууд ихээхэн сонирхож байгааг мэдсэн тосгоны иргэд ядуурлаа бууруулахын тулд машин техник явах боломж муутай, аглаг ууланд орших тосгоноо дэд бүтэцтэй болгон, […]