Hoid-solongos.jpg

2017-08-15 11:03
Хойд Солонгосын засаг захиргаа дэлхийн томоохон орнуудад суугаа элчин сайдуудаа Пхеньянд зөвлөлгөөнтэй хэмээн дуудсан талаар Хойд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Ийм зөвлөлгөөн жил бүр зохион байгуулагддаг ч энэ удаа БНАСАУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээг чангатгасан нөхцөлд явуулж байгаа нь анхаарал татаж байгаа аж. “Ёнхап” агентлагийн […]

trump-3.jpg

2017-08-15 10:58
Цагаан ордны харилцаа холбооны захирлаар 10 хоног ажиллаад огцорсон Энтони Скарамуччи хэвлэлд ярилцлага өглөө. ABC News-т өгсөн уг ярилцлагадаа тэрбээр Цагаан ордонд Дональд Трампаас салах хүсэлтэй хүмүүс байдаг гэжээ. Тэд Ерөнхийлөгчийн болон түүний хийж буй ажилд тус болох бодолгүй байдаг гэсэн нэрсийг нь зарлахаас татгалзсан байна.

rocket.jpg

2017-08-15 10:55
Гадаадын хэвлэлүүд Тагнуулын төв газраас энэ сарын эхээр бэлтгэн гаргасан, Хойд Солонгосын асуудлыг хөндсөн нууц баримтыг ил болгожээ. Сэтгүүлчдийн мэдээлснээр тус баримтад БНАСАУ-ын цэнэгт хошууг АНУ-ын эх газарт хүрэх чадвартай хэмээсэн байна. Америкийн тагнуулын шинжээчдийн дүгнэснээр Хвасон-14 загварын тив алгасагч баллистик пуужин нь технологийн хувьд улам боловсронгуй болж, хэрэглэхэд өндөр үр дүнтэй болжээ.

trump-2.jpg

2017-08-14 17:00
Америкийн зурхайчдын хэлснээр Дональд Трамп оны төгсгөл гэхэд нас барах гэнэ. АНУ-ын зарим  Ерөнхийлөгч нарыг дайрсан эмгэнэлт хэрэг түүнд учрах магадлал их өндөр байгаа гэнэ. Зурхайчид энэ наймдугаар сарын 21-ний нар хиртэлтээр сар АНУ-д 115 км-ын өргөнтэй зурвас газраар сүүдрээ хаяна гэж хэлж байна. Тэдний үзсэнээр энэ жилийн сүүл гэхэд Трампын засаглалд төгсгөл ирэх ажээ. […]

DAIN.jpg

2017-08-14 15:42
-Энэ тулаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд мөргөлдөөн эхэлснээс эхний арав хоногт ялагч нь тодорхой болж, Хойд Солонгосын цэргийн гол хүчнүүд ухарч эхэлнэ- “Гуам аралд цохилт өгөхийг оролдвол Хойд Солонгосын удирдагч харамсах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригийн орой твиттертээ “Манай армийнхан бэлэн байдалд шилжээд байгаа. Цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг ч […]

ANU.jpg

2017-08-14 13:50
Америкийн судлаачдын баталснаар тус улсын 12 эмч тутмын нэг, өрхийн таван эмч тутмын нэг нь опиоид үйлдвэрлэгч эмийн үйлдвэрүүдээс хувь авдаг аж. Тэд өвчтөнүүддээ опиоид бүхий хүчтэй бичиж өгөх замаар мөнгө авдаг байсан аж. Ийм эмийн уршгаар мансууруулах бодисын хамааралтай болох нь нэмэгддэг гэж “American Journal of Public Health” сэтгүүлд мэдээлжээ.

huuhed-2.jpg

2017-08-14 13:45
Хятадын Фуцзянь мужийн Фужоу хотод 24 настай эмэгтэй төрөөд хэрхэн хонож буй нярай охиноо шуудангийн илгээмж болгон асрамжийн газар руу явуулах гэж байгаад баригджээ. Эмэгтэйн илгээмж хөдөлж, дотроос нь хүүхдийн уйлах дуу гарахыг илгээмж зөөгч анзаарсан байна. Нярайг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Харин ээжийг нь цагдаа нар саатуулжээ. Хятадын […]

Disney-company.jpg

2017-08-14 13:12
Калифорни мужийн оршин суугч Аманда Рашинг “Disney” компанийг гар утасны аппликэйшний тусламжтайгаар насанд хүрээгүй хүүхдүүдийг мөрдөж тагнадаг хэмээн үзэж, гомдол гаргажээ. Уг гомдолд бичсэнээр компанийн эзэмшлийн 40 гаруй аппликэйшн насанд хүрээгүй хэрэглэгчдийн тухай мэдээллийг хууль бусаар цуглуулдаг гэжээ.

solongos.jpg

2017-08-14 09:43
БНАСАУ-ын нэг иргэн Шар тэнгист хэдэн цагийн турш сэлсээр Өмнөд Солонгосын Кэндондо аралд иржээ. 20 орчим настай дүрвэгч чухам юуны учир эх орноо орхих болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Он гарсаар БНАСАУ-ын 11 иргэн Өмнөд Солонгост нууцаар дүрвэж иржээ. Тэдний тав нь өнгөрсөн сард, хоёр нь зургаадугаар сард тэнгисийг сэлж туулж аж.

OI.jpg

2017-08-14 09:38
Эрхүү мужийн аврагчид төөрч, тайгад нэг шөнийг өнгөрүүлсэн хоёр настай хүүг эсэн мэнд оллоо. Альбин Тулунскийн дүүргийн тосгонд амьдардаг хүү орой хашаанаасаа гараад алга болсон аж. Түүнийг 250 хүн бүтэн шөнийн турш хайсан боловч өглөө л олсон байна. Тосгоноос 1.5 км-ийн зайд, ойгоос олдсон бяцхан хүүгийн биеийн байдал маш сайн байна.